УРИАЛГА

2012/12/06
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
УРИАЛГА

ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАДГАЛАХЫН ТУЛДУЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЛИЙГ ЗОГСООЁ

 

МАХН-ын Гүйцэтгэх товчооноос улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу зарим хараат шүүгчийн гаргасан хууль зөрчсөн шийдвэр болон Сонгуулийн шат шатны байгууллагуудын хууль бус шийдвэрээр МАХН-аас нэр дэвшигчдийг үндэслэлгүйгээр хассаныг эсэргүүцэж, иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, элдвээр хяхан хавчиж, хэлмэгдүүлж байгааг таслан зогсоохыг шаардсан байна. Хэрэв энэхүү хэлмэгдүүлэлт цаашид тасралтгүй үргэлжлэх аваас МАХН нь хэлмэгдүүлэлтийг хамт хийж байгаа, эсхүл түүнтэй эвлэрсэн юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа тул намын жирийн гишүүд, дэмжигчдийн шаардлагаар МАХН-аас өнөөгийн Засгийн газарт орж ажиллаж байгаа гишүүдийг Засгийн газраас гарах хүртэл арга хэмжээ авах талаар чиглэл гаргаж, түүнийгээ “Шударга ёс” эвслийн удирдах дээд байгууллагаар хэлэлцүүлэхээр шийдвэр гаргасан ажээ.

 

Энэ бүхэнтэй холбогдуулж дараахь байр суурийг товчхон илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:1. Засгийн газрыг тогтвортой байлгах нь чухал ач холбогдолтой.2. Засгийн газрыг тогтвортой байлгахын үндэс нь хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох явдал юм.Ийм  учир Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд захиалгаар ажиллаж байгаа хараат шүүгчдийн балмад ажиллагааг таслан зогсоож, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг МАХН-“Шударга ёс” эвсэл болон бусад намуудад хандан уриалж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.