Хүмүүс: |
Өнгөрсөн долоо хоногт зургаан бөх “River sounds” бааранд үйлчлүүлж байсан 20-25 настай Ж, Э нарыг шалтгаангүйгээр зодож танхайрсан талаар бид мэдээлсэн. Харин чухам ямар бөхчүүд бусдын биед халдсаныг нь цагдаагийнхан нууцалж байсан юм. Бидэнд олдсон мэдээллээр улсын болон аймгийн цолтой бөхчүүд байсан гэдэг нь тогтоогджээ.Тодруулбал, албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Хөвсгөл аймгийн харьяат, улсын харцага Ц.Содномдорж, Ховд аймгийн харьяат, улсын начин Н.Батзаяа нартай хамт явж байсан залуус зодоон хийжээ.Улсын харцага Ц.Содномдорж болон улсын начин Н.Батзаяа нар “Бид зодоон хийсэн гээд байгаа залуусыг огт танихгүй. Биднийг таньдаг гэдэг утгаараа мэндэлсэн юм” гэж мөрдөн байцаалтад мэдүүлжээ. Иймээс харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст дээрх бөхчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Б.Саруул