Дуучин Г.Эрдэнэтунгалаг дахин гоо сайхны хагалгаа хийлгэхийг хүсчээ

2012/12/07
Share |
Дуучин Г.Эрдэнэтунгалаг дахин гоо сайхны хагалгаа хийлгэхийг хүсчээ

Зохиолын дуучдаас хамгийн их сенсаци тарьсан дуучин гэвэл Г.Эрдэнэтунгалагыг хүн болгон хэлэх байх. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, гоо  сайхны мэс засалд орж, дээр нь Ганц худагт саатуулагдаад гарлаа гэх шуугианууд үнэхээр олныг гайхшируулсан. Тэгвэл дуучин бүсгүй энэ бүхнийг өөрийн сэтгэлийн тэнхээгээр давна туулж чадсан тухайгаа саяхан хэвлэлд дурджээ.  Тэрбээр “Энэ бол амьдралын хууль юм байна гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ намайг харж хандсангүй гэж хүмүүст гомдоллох эрх ч надад байхгүй. Хүн амьдралдаа хэнд ч гомдох ёсгүй юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн үнэнч хүмүүс миний  гэр бүлийнхэн байсан. Тэр дундаа миний ээж. Хүмүүс намайг элдэв үгээр загнаж, хичнээн цохиж зодож байсан ч миний ээж л миний хажууд чин үнэнчээр байсан. Би үүнийг давж гарсан нь чухал биш миний ээж л давж гарсан нь хамгийн чухал зүйл. Яриад, хэлээд бийх нь гол биш Ээжийгээ олон баярлуулдаггүй юмаа гэхэд үүнээс хойш олон зовоохгүй юмсан гэж бодож байна” хэмээжээ. Мөн “Яах гэж нүдэндээ давхраа оёулав даа  гэж маш харамсаж байсан ч одоо би бүхнийг давна туулж чадна. Миний ямар нэгэн эрхтнийг илүү гоё болгоод өгье гэсэн хүн байвал, надад үнэхээр ашигтай санал тавьбал би тэр хүнтэй хамтрахад бэлэн” гэжээ.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.