Улсын дээд шvvхийн хуралдааны танхимаас

2008/05/10
Share |
Хүмүүс:
Улсын дээд шvvхийн хуралдааны танхимаас

 

Єчигдєр буюу тавдугаар сарын наймны пvрэв гарагт Монгол Улын Дээд Шvvхийн хяналтын шатны эрvvгийн хэргийн шvvх хуралдаан болж, хvний амийг онц хэрцгийгээр санаатайгаар хєнєєсєн Б.Сvрэнжав, Г.Баатар, Ц.Алхаабаатар нарт холбогдох тоот хэргvvдийг хяналтын шатны шvvхэд гомдол гаргасан дарааллын дагуу шvvн хэлэлцэхээр боллоо.


Нийслэлийн давж заалдах шатны шvvхээс тэдэнд "Цаазаар авах" ял тєлєвлєєд байсан юм.

Нэг. Шvvгдэгч Б.Сvрэнжавт холбогдох хэрэг
Ингээд нэг дэх хуралдаанаар Говь-Алтай аймгийн сум дундын ерєнхий шvvгч Д.Сарантуяагийн даргалж явуулсан шvvгдэгч Б.Сvрэнжавт холбогдох 20705061 тоот хэргийг авч хэлэлцлээ. Уг хэргийг Нийслэлийн шvvх авч хэлэлцээд Эрvvгийн хуулийн 145 дугаар зvйлийн 145.2, 148 дугаар зvйлийн 148.1, 91 дvгээр зvйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.16 гэсэн зvйлvvдээр яллах дvгнэлт vйлдээд байсан юм. Говь-Алтай аймгийн Есєнбулаг сумын Жаргалант багийн 9-3 тоотод оршин суух шvvгдэгч Б.Сvрэнжав нь 2007 оны гуравдугаар сарын таванд хохирогч Ч.Ядамсvрэнгийн гэрээс буу хулгайлан, талийгаач "Д"-гээс 178500 тєгрєгийн эд хєрєнгийг залилан авсан, мєн оны гуравдугаар сарын 15-нд талийгаач "Д", "Н" нарыг шунахайн сэдэлтээр, єєр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор онц хэрцгий аргаар санаатайгаар алсан гэмт хэргvvдийг vйлдсэн болох нь тогтоогдоод байсан юм. Хохирогч єгсєн мэдvvлэгтээ: "2007 оны гуравдугаар сарын 14-ны єдєр талийгаач "Д" бид хоёр хойшоо явахдаа хоёр шил архитай явсан юм. Замдаа сvvлийн шил архийг уусны дараа би бие засаад иртэл яасан удаан юм бэ гэхэд нь, миний цагаан мах эргэчихээд хэцvv байна гэтэл талийгаач инээгээд байсан. Миний дургvй хvрээд тvvнийг хараасан юм.

Гэтэл тэр намайг хоёр удаа цохиод авсан. Тэгээд нэг л мэдэхэд буудчихсан байсан. Маргааш нь эхнэр "Н"-ийг нь нєхєр чинь буудал дээр байгаа. Єлсєєд байна гэнэ. Тэгээд чамайг хоол хийгээд ир гэсэн. Хоолоо хийчих. Би хvргээд єгье гэж хэлээд дагуулж яваад буудаж алсан. Хохиргч "Н"-ийн улаан пасканд байсан мєнгєєр єрєє тєлєєд, vлдэгдлийг нь хашаандаа нуусан. Сvvлд цагдаагийнханд гаргаж єгсєн. Нийт зургаан сая тєгрєг байсан" гэжээ. Мєрдєн байцаалтын явцад Есєнбулаг сумын тєвєєс баруун хойт зvгт 13 км зайд "Сэртэн" гэх єндєр улаан уулын энгэрт шатсан байдалтай цогцос олдсон нь хохирогч "Н"-ийнх болох нь тогтоогджээ. Цогцосны толгой ертєнцийн зvгээр хойд зvгт харсан байдалтай, баруун хєл зvvн хєлний доогуур орж байрласан, баруун хєлний єлмийн доод хэсэг шатаагvй vлдсэн байжээ. Мєн толгойн хэсэгт бор сvлжмэл малгай дагзны хэсэгт тавигдаж шатсан байдалтай, цээж хэвлийн хэсэг хоёр дал, нурууны гол хэсэг дутуу шатсан байсныг хавтаст хэргийн материалд хавсаргасан байна.

Шvvгдэгчийн гэрийн vvдний таамбараас ТОЗ-8 маркийн тайрсан буу олдсон нь хэргийг vйлдсэн буутай тохирчээ. Шvvх эмнэлгийн дvгнэлтээр талийгаач "Н"-ийн биеийн толгойны ар дээд хэсэгт гавлын хєндийг нэвтэрч хvзvvний урд хэсгээр гарсан бууны гэмтлийн улмаас газар дээрээ нас барсан болох нь тогтоогджээ. Харин талийгаач "Д"-гийн биед цээжний хєндийг нэвтэрч зvvн уушиг, зvрхийг дайрсан бага калибрийн бууны гэмтлийн улмаас нас барсан гэсэн дvгнэлтvvд гарчээ. Хэрэгтэн шvvхийн ємнє сvvлийн vг болгон хэлсэн vгэндээ: "Миний цаазаар авах ялыг хорих ял болгож єгнє vv. Би 292 хоног хоригдох хугацаандаа єєрийнхєє хийсэн хэрэгт маш их гэмшиж, ухаарч байна. Би цаазаар авах ялаар шийтгэгдсэн тохиолдолд маш богино хугацаанд юу ч бодож санах завдалгvй мєнх бусыг vзнэ. Намайг хорих ялаар шийтгэж, єєрийнхєє хийсэн гэм бурууг ойлгон гэмших хугацаа єгєєч" хэмээн єршєєл гуйж байлаа. Монгол Улсын Дээд Шvvхийн Хяналтын шатны шvvхээс Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зvйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Улсын дээд шvvхээс тогтоох нь: "Шvvгдэгч Єєлд овогт Б.Сvрэнжавт эрvvгийн хуулийн 145 дугаар зvйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар дєрвєн жилийн хугацаагаар хорих, эрvvгийн хуулийн 91 дvгээр зvйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.10, 91.2.12 дахь хэсэгт зааснаар авах ялаар тус тус шийтгэсvгэй. Тогтоолыг хvчин тєгєлдєр болгох хугацааг хуульд зааснаар шийдсvгэй" хэмээн цаазаар авах ялыг хэвээр баталлаа.

Хоёр. Шvvгдэгч Г.Баатарт холбогдох хэрэг
Энэ хэргийн талаар манай сонин урд ємнє уншигч та бvхэнд мэдээлж байсан билээ. Нийслэлийн давж заалдах шатны шvvхээс шvvгдэгч Г.Баатарт эрvvгийн хуулийн 91 дvгээр зvйлийн 91.2.2, 912.12-д зааснаар цаазаар авах ял оноогоод байсан юм. Тэрээр уурандаа єєрийн эхнэрээ зодон танхайрч, тємєр пийшин рvv хоёроос гурван удаа авч шидэн, толгойгоор нь пийшин мєргvvлж, хадам эх, тєрсєн хvvхдvvдийнх нь нvvрэн дээр энэрэлт ээжийг нь зэрлэгээр хєнєєсєн жигшvvрт этгээд билээ. Тvvний хэргийг Улсын Дээд Шvvхийн хяналтын шатны эрvvгийн хэргийн шvvх хянан хэлэлцээд Г.Баатарын vйлдсэн гэмт хэргийг танхайн сэдлээр, онц харгис, хэрцгий аргаар хvнийг санаатай алсан гэж эрvvгийн хуулийн 91 дvгээр зvйлд зааснаар зvйлчилж, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг vйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг vйлдсэн нєхцєл, учирсан хор уршгийн хэм хэмжээнд тохируулан тvvнд оноосон цаазаар авах ялыг хууль ёсны vндэстэй гэж vзлээ.

Гурав. Шvvгдэгч Ц.Алхаабаатарт холбогдох хэрэг / Аз уу, эз vv /
1970 оны 10 дугаар сарын 23-ны єдєр Сvхбаатар аймгийн Наранбулаг суманд тєрсєн Ц.Алхаабаатар гэгч нь хамтран амьдрагч "О"-г санаатайгаар амийг нь хєнєєсєн хэрэгт Нийслэлийн давж заалдах шатны шvvхээс цаазаар авах ял сонссон билээ. Шvvгдэгч 2007 оны зургаадугаар сарын тавны орой Сvхбаатар дvvргийн 14 дvгээр хороо Хандгайтын 22-98 тоотод оршин суух хамтран амьдрагч "О"-г шунахайн болон танхайн сэдэлтээр цээжний урд хэсэгт хоёр удаа, нурууны зvvн даланд нэг удаа хутгалж, олон тооны шарх vvсгэн харгис хэрцгийгээр амийг нь хєнєєсєн нэгэн. Тvvний аз таарахад Улсын Дээд Шvvхийн хяналтын шатны эрvvгийн хэргийн шvvх Нийслэлийн шvvхээс оноосон Цаазаар авах ялыг, чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ялаар сольж, тvvнд хорвоогийн нарыг харж явах хувь оноолоо.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley uN4EHI http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.10  2015-08-11 07:55:48
Bradley J7Hbyo http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.15  2015-08-11 18:20:45
passersystem ”I usually don�t post in Blogs but your blog forced me to, awesome work, stunning”
IP:184.170.137.59  2015-09-12 07:09:25
JimmiXzS OTU37x http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.34  2016-10-14 07:00:12
fwzkmrj cXPbLgrrsvrithwcgh, [url=http://wlovpqvgjwrf.com/] wlovpqvgjwrf[/url], [link=http://zjuuzadijylc.com/ ]zjuuzadijylc[/link], http://ppavwdwohpov.com/
IP:46.161.9.48  2017-05-13 14:35:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.