Хүмүүс: Золзаяа | |
Саяхан АЖ хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан. С.Сарантуяа хатагтайн сэтгэлийг одоо хүртэл нэгэн зүйл ихэд зовоодог гэнэ. Хайртай ихрийхэн нэг хүү Б.Тамир нь нэг л өдөр айлын хөөрхөн охин гэртээ дагуулж ирэн анхны бэрийнх нь царайг үзүүлсэн бол удалгүй баяр дээр нь баяр нэмж анхны ачынх нь зулайг үнэрлүүлсэн. Хөл нь газар хүрэхгүй явсан АЖ.С.Сарантуяа бэрдээ байгаа бүхнээ зориулдаг байсан гэдэг. Тэрчлэн 2 хүүхдийнхээ хуримын товыг хүртэл гаргачихсан байсан гэнэ шүү. Харамсалтай нь залуу хосуудын үл ойлголцол хэрээс хэтэрч хамтдаа асаасан хайрын гал нь унтарсан. Анхны бэр нь хайртай ачыг нь аваад гарсан тэр өдрөөс хойш эрхэм хатагтайн сэтгэл хоосроод үлдсэн гэнэ лээ.