Топ модель Д.Болормаа: Би хогийн амьтан юм уу, хэзээ ч агентлагынхаа охидыг зарж мөнгө олохгүй

2012/12/07
Share |
Хүмүүс: Д.Болормаа | 
Топ модель Д.Болормаа: Би хогийн амьтан юм уу, хэзээ ч агентлагынхаа охидыг зарж мөнгө олохгүй

"Монгол модель" агентлагийн захирал топ модель Д.Болормаагийн талаар ойрын үед ихээхэн таагүй мэдээлэл цацагдаад байгаа. Энэ жилийн “Гоёл” наадамд оролцохгүй хэмээн мэдэгдсэн түүнийг өөрийн агентлагынхаа охидыг зардаг хэмээн сүүлийн жилүүдэд гадуур бор шувуу жиргэх болсон. Харин топ модель үүнийг үгүйсгэлээ. Тэрбээр “Би өөрөө энэ явдлын эсрэг босч “Монгол Модель” гэдэг агентлаг байгуулчихаад яагаад ийм зүйл хийх ёстой гэж. Аав, ээж нь намайг зориод цэцэг шиг цэврүү шиг охидоо аваад ирэхэд би яагаад тийм зүйл хийнэ гэж. Би мөнгөгүй юм уу, би тийм хогийн амьтан юм уу. Би хэзээ ч хүнээр мөнгө олохгүй. Миний ээж, аав намайг тийм хүмүүжлээр өсгөөгүй. Өнөөдөр би “Монгол Модель” агентлагынхаа охидыг зарж мөнгө олдог уу, олдоггүй ээ. Хүүхдүүдийн тусын тулд, миний хобби учир би энэ ажлыг хийж байна” хэмээжээ.   

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.