Хүмүүс: С Эрдэнэ | |
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Хүүгээ улс төрд сойгоод эхэллээ” хэмээн гадуур бор шувуу жиргэх болжээ. Монгол улсын Ерөнхийлөгч улс төрчдийн жишгийг дагаж хүүгээ улс төрд битүүхэн бэлтгэж байгаа нь нууц биш. Тэрбээр тэргүүн хатагтай Боломаагаас илүүтэйгээр өөрийн хүүгээ олны өмнө дагуулж явах нь ихэсжээ. Түүний хүү Э.Эрдэнэ Цэргийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг. Тэрээр аав шигээ армиас улс төрд орохоор бэлтгэж байгаа гэнэ. Монгол улсын Ерөнхийлөгч маань цэргийн сэтгүүлч мэргэжилтэй. Тиймээс хүүгээ цэргийн эмнэлэгээс улс төрд хөл төвих боломжтой гэдгийг эртнээс тооцоолсон бололтой.