Хүмүүс: |
”
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ая зохиогч, UBS телевизийн захирал Л.Балхжавыг танихгүй хүн үгүй байх. Нэг дуу зохиож өгөхөд 3000-4000 ам.доллар авдаг тэрбээр “MLTR” хамтлагийн тоглолтонд өөрийн гэргийтэйгээ хүрэлцэн ирсэн. Хэр баргийн тоглолтыг “UB PALACE” -ийн хүндэтгэлийг суудлаас тухлан сууж үздэг ноёнтон маань энэ удаад сэтгэл хөөрлөө барьж чадсангүй. Тэрбээр тус хамтлагийн үнэхээр үнэнч фэн гэдгээ илтгэж, дуу бүрийг эхнэртэйгээ босч даган дуулж олны анхаарлыг татаж байсан юм. Түүний гэр бүлийн хүнийг манай урлагийнхан их хайрлаж, хүндэтгэдэг юм билээ. Гэргий нь бүх насны хүүхдэд зориулсан хөгжмийн сургалтын төв ажиллуулаад багагүй хугацааг үдэж байгаа юм.