Б.Бадраа “Чингис хаан” одонгоор шагнагдаж, О.Магнай “Оны хүн”-ээр тодорлоо

2012/12/10
Share |
Хүмүүс: О Магнай | 
Б.Бадраа “Чингис хаан” одонгоор шагнагдаж, О.Магнай “Оны хүн”-ээр тодорлоо

Ардчилсан намынхан өнөөдөр Ардчиллын баярынхаа хаалт болох баярын хурлаа Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Ардчилсан намынхан баярынхаа өдрүүдэд нэг өдрийг бизнес эрхлэгчддээ зориулж, тэдний төлөөллийг Төрийн ордонд хүлээн авсан бол  нийгмийн зорилтод бүлэг болох 17 настнуудад бас нэг өдрийг зориулсан билээ.

 

Тэд Сонгинохайран, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 2000 гаруй 17-тнуудтай Яармагийн дэнж дэх спорт цогцолборт цуглаж, эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөн, ирээдүйн мэргэжил сонголт, их бүтээн байгуулалтын мэдээлэлтэй танилцангаа, бүжиглэсэн.

 

Харин өнөөдөр баярынхаа хурлыг ийнхүү зохион байгууллаа. Хурлын үеэр Ардчиллын үйлсэд хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулжээ. Тодруулбал Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг “Чингис хаан” одонгоор шагнажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнд шагнал гардуулахдаа “Ардчиллын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн бол яах аргагүй Б.Бадраа.

 

Учир нь тэрбээр Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байх хугацаандаа хоёр ч удаа аймагтаа намаа ялуулж чадсан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргаар дахин дөрвөн жил ажиллахаар улиран сонгогдоод байгаа юм” гэсэн байна. Мөн түүнтэй хамт энэхүү шагналаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг энэхүү одонгоор шагнагдсан бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг МоАХ-ын “Оны хүн”-ээр шалгаруулсаныг Х.Баттулга гардууллаа. Шагнал гардуулах үеэр МоАХ-ны тэргүүн Х.Баттулга хэлэхдээ "О.Магнайг ажлаа авч ажиллаж эхэлснээс хойш маш олон асуудал цэгцэрч голдиролдоо орсон. Одоо хүмүүс ямарваа нэгэн асуудал гарвал шүүхэд биш О.Магнайд хэлнэ шүү гэдэг болж" хэмээлээ.

Chuhal.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.