Хүмүүс: Т Уянгалянхуа | |
Сайхан бүсгүйн тэмцээний алтан эрдэнийн шагналт мисс Уянгалянхуаг одоо мисс гэхээс нь илүүтэй “Макс” группээр овоглох болсон.Сайн нөхрийнхөө ачаар хэнээс ч дутахааргүй амьдарч байгаа мисс маань тун удахгүй 4 дэх хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байгаа. Эрт цагт 2002 онд олон сайхан бүсгүйчүүд дундаас бие хаа,царай зүсээрээ ялгаран тэргүүлж байсан “Мисс Уянгалянхуа”-гийн тэр үеийнх нь зургаас та бүхэндээ хүргэж байна. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч тэр цагаас хойш 10 жил өнгөрчээ.Энэ хугацаанд мисс хатагтай 4 сайхан хүүхдийн ээж болоод амжсан байна. Цуутай хүүхэн хуримгүйн үлгэрийг худлаа болохыг амьдралаараа харуулсан тэргүүн хатагтай өдгөө хэвлэл мэдээлэлийн салбарт ажиллаж байна.