Хүмүүс: Ц. Мянганбаяр | Нямтайшир Номтойбаяр | Д Ариунцэцэг | |
Миссүүдийн эрлэг гэддэг ноён Ц.Мянганбаяр Хайрмаа охиныхоо ээж ард түмний мисс Ариунцэцэгээс салсан билээ. Ц.Мянганбаярын хувьд ээлжит амрагаараа загвар өмсөгч Пүрэвдуламыг сонгосон бол, Ариунцэцэгийг ч мөн өөр нэгэн сонголтоо хийлээ хэмээн хэвлэлүүд шуугих болжээ.Үүний тод жишээ нь: Сингапур улсад суралцангаа,амарч байгаа мисс бүсгүй саяхнаас “Гоёо” компанитай хатран ажилахаар эх орондоо ирээд байгаа.Тэрээр зүгээр ч нэг ирээгүй бодолтой.Эх сурвалжийн мэдээллэснээр ард түмний мисс маань шинэхэн гишүүн Н.Номтойбаяртай учир ургуулаад нэлээдгүй хугацааг үдэж байгаа гэнэ.Н.Номтойбаяр,Ариунцэцэг нар Азийн орнуудаар аялаж байгаад ирэхдээ онгоцны буудал дээр олны хараанд нэг бус удаа хамтдаа өртсөнийг мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Энэхүү хайрын гурвалжин хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз ээ.