Хүмүүс: Д Тэрбишдагва | Ж Батзандан | |
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаарджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан ярихдаа “Гамшгаас Монгол хүний амь насыг аврах онцгой байдлын газрын үйл ажиллагаа арга техник шаардлага хангахгүй зохион байгуулалт муутай байгаа тул уг салбарыг хариуцсан Шадар сайд Д.Тэрбишдагвыг огцруулах шаарддагыг хүргүүлж байна.
Эл шаардлагыг эхний ээлжинд Д.Тэрбишдагвад өөрт нь хүргүүлсэн. Учир нь 2012 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ мөрний мөс цөмөрч 27 настай эмэгтэй С найман сартай хүү Ш-ийн хамт осолдсон байхад өнөөдрийг хүртэл олох, аврах ажилд бодит үр дүн гаргаагүй. Мөн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд осол гарч гурван хүн амь насаа алдсан осолд ч хариуцлаггүй ажиласан зэрэг нь эл салбарын үйл ажиллагаа хангалтгүй гэж үзэж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.