Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг: “Олимпийн аварга” болсон хойноо л өөрөөрөө бахархана

2012/12/13
Share |
Хүмүүс:
Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг: “Олимпийн аварга” болсон хойноо л өөрөөрөө бахархана

Лондонгийн олимпийн бөхийн дэвжээнд эх орноо төлөөлсөн Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг хэд хоногийн өмнө Монгол Улсын Хилийн цэргийн ахмад цолоор энгэрээ мялаасан билээ. Тэрбээр он гаргаад улсын аваргын тэмцээнд явахаар бэлтгэлдээ гарсан аж. Ингээд бэлтгэлээ түр завсарлуулж амасхийх хооронд нь түүнтэй цөөн хэдэн хором хөөрөлдсөн юм.

- Таны хүүхэд насны тухай яриагаа эхэлье. Хүүхэд байхдаа хэр хүүхэд байсан бэ

Юуны өмнө танай Factnews сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би Архангай амгийн Хашаат суманд төрсөн. Эцэг эхээс тавуулаа. Айлын дөрөв дэхь хүүхэд. Доороо эрэгтэй дүүтэй, хоёр эгч, нэг ахтай. Хүүхэд байхдаа сахилгагүй охин байсан. Дандаа эрэгтэй хүүхдүүдтэй тоглосон хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

-Чиний хувьд яагаад энэ спортыг сонгож хичээллэх болсон вэ

Миний хувьд багаасаа л энэ спортод дуртай байсан. Энэхүү спортоор 2006 оноос хойш тасралтгүй хичээллэж байна. Анх Дэмбэрэлийн Дондов багш дээр Архангай аймгийн Хашаат суманд хичээллэж байлаа. 2007 онд арван жилээ дүүргээд Улаанбаатар хотод ирж Зэвэгийн Дүвчин багшийнхаа удирдлага нь дор ирж хичээллэсэн.

-Зарим эмэгтэй хүнд ийм спортоор хичээлэх нь их хэцүү санагддаг. Энэ спортоос шантрах үе байсан уу

Надад энэ спортоос шантарч байсан үе ер нь гарч байгаагүй. Энд надтай хамт бэлтгэл хийж байгаа эгч нар болон хамт олноо харахад миний хувьд маш богинохон хугацаанд амжилт үзүүлсэн байдаг. Тэд надад маш урам дэм өгдөг учраас би өдий зэрэгтэй амжилт үзүүлсэн гэж боддог. Тиймээс ч хамт бэлтгэл хийж надад зааж сургадаг эгч нараараа бахархаж явдаг.

-Бэлтгэл сургуулилт гээд өөрөө их завгүй байх шиг байна. Ойрд ямар тэмцээн уралдаан орох вэ. Бэлтгэл хэр базааж байна

Он гараад улсын аваргын тэмцээн байгаа. Нэг сарын 10-12-ны хооронд болох юм. Одоо бэлтгэл сургуулалт хийгээд л их л завгүй явж байна.

-Хэд хоногийн өмнө Монгол улсын хилийн цэргийн ахмад цол хүртлээ. Өөрт чинь баяр хүргэе. Өдий зэрэгтэй амжилт үзүүлэхэд тодорхой хэмжээний туслаж дэмжсэн хүмүүс байгаа байх

Хамгийн эхэнд намайг энэ бөхийн сайхан спортод оруулж өгсөн Д.Дондов багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Намайг энэ их өндөрлөгт, амжилтанд хүргэсэн З.Дүвчин багшдаа  мөн их баярлаж явдаг. Хэд хоногийн  өмнө Хилийн цэргийн хамт олон надад ахмад цол өгсөн. Намайг өөрсдийн эгнээнд оруулж байгаад маш их баярлаж байгаа. Дэслэгч байж байгаад шууд ахлах дэслэгч алгасаад ахмад цол авсан. Би ер нь цол тал дээр их дэвшингүй явж байгаа.

-Сүүлийн үед эмэгтэйчүүд их спортоор хичээллэдэг болсон нь харагдаж байгаа. Танай холбоонд ер нь хэр бүртгүүлж хичээллэж байна вэ

Сүүлийн жилүүдэд спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо ихэсч байгаа гэж хэлж болно. Спортод хайртай, дуртай хүүхдүүд нэмэгдэж байгаа. Бидний бэлтгэл сургуулилт хийж байгааг хараад ч юм уу суръя, хичээе гэсэн хүүхдүүд маш их нэмэгдэж байгаа шүү.

-Маш олон удаа тэмцээн уралдаанд оролцож амжилт үзүүллээ. Өөрийн ямар амжилтаар илүү бахархах сэтгэл төрдөг вэ

Би 2010 онд дэлхийн аварга болсон. Сая 2012 онд олимпоос хүрэл авсан. 2010 онд Насанд хүрэгчдийн азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. 2009 онд Залуучуудын азийн аварга болсон. Олон улсын тэмцээнүүдээс авсан алт, мөнгө, хүрэл медалиуд байгаа. Энэ амжилтуудаараа мэдээж бахархах байгаа ч гэхдээ надад өмнөө тавьсан том зорилго байгаа. Тэрэндээ арай хүрч амжаагүй байна.  Энэ зорилт бол тамирчин хүн бүрийн хүсч мөрөөддөг “Олимпийн аварга” болох явдал юм. Тэрхүү амжилтандаа хүрсэн хойноо л би өөрөөрөө бахархах байх.

-Олимпийн хүрэл медаль авах тэр торгон агшинд ямар мэдрэмж төрж байсан вэ

Дэлхийн 200 гаруй орноос 20 хүн чөлөөт бөхийн эрх авсан. 20 хүнээс 4 л медаль авах ёстой. Надад тэр медалийг авч байхад надад үнэхээр сайхан байсан. Хэр баргийн хүнд олдохооргүй сайхан агшин. Тухайн үед хамгийн түрүүнд дэвжээний захад байсан багш дээрээ л очмоор санагдсан. Ганц секунд ч гэсэн тайван сууж чадахгүй, бараг миний өмнөөс барилдах нь холгүй байсан багшдаа л “баярлалаа” гэж хэлмээр санагдсан. Намайг эх орондоо, нутаг усандаа ирэхэд бүгд л маш халуун дотноор хүндэтгэлтэйгээр хүлээж авсан.

-Батцэцэг заяаныхаа ханьтайгаа учирсан уу, ямар эрэгтэй хүн өөрт чинь таалагддаг вэ

Би заяаныхаа ханьтайгаа учирсан гэж бодож байгаа. З.Дүвчин багш дээрээ ирж анх 2008 онд бэлтгэл хийж байхдаа найз залуутайгаа танилцаж, үерхэж эхэлсэн. Тухайн үед манай найз залуу надаас өмнө З.Дүвчин багш дээр бэлтгэл хийж байсан юм билээ. Найз залууг маань Мөнхсайханы Батбаатар гэдэг. Одоо хувиараа бизнес хийж байгаа. Ойрын төлөвлөгөөнд гэр бүл зохиох бодолгүй байна. Миний нас залуу байна шүү дээ.

-Тухайн үед өөрт тань хэрхэн хайраа илчилж байсан вэ

Анх намайг гадуур их дагуулж явдаг байсан. Кино, жүжиг их үзүүлдэг байлаа. Нэг удаа бэлтгэлийн дараагаар надад “Би чамд хайртай хоёулаа үерхэе” гээд сэтгэлээ илчилж байсан юм. Би ч өөрөө их сайн байсан. Тэгээд л гуйлтын хүлээж аваад түүнээс хойш үерхэж эхэлсэн дээ.

-Хэр сайн гэрийн эзэгтэй болно гэж боддог вэ

Гэрийн эзэгтэй талдаа их хэцүү дээ. Гэр орны ажилд нэг их оролцоод байдаггүй байнга л шахуу бэлтгал сургуулилт хийдэг. Нэг хийхээрээ бол сайн хийнэ. Сэтгэл гаргаад заримдаа гоё амттай хоол хийдэг.

-С.Батцэцэгийн хобби юу вэ

Би чихмэл тоглоомонд маш их дуртай тэр ч утгаараа манай гэрээр дүүрэн бамбарууш байдаг. Миний эргэн тойрны найз нөхөд гээд бүх хүмүүс миний хоббиг мэддэг болохоор надад бэлэглэдэг. Эсвэл өөрт таалагдсан бамбаруушаа шууд л худалдаад авчихдаг. Ойролцоогоор 50-иад бамбарууш байгаа байх шүү.

-Тэмцээн уралдаан оролцож байхад хүндрэлтэй үе ч их тохиолдож байсан байх. Мөн сонин содон хөгжилтэй дурсамжтай ч зүйл байгаа байх.

Залуучуудын Азийн аваргад Буяндэлгэрийн Батбаяр гэдэг багштайгаа явсан. Тухайн үед тэмцээндээ хятадын бөхтэй барилдаж байгаад хөлд нь ороод дээрээ даллаад гаргаад ирсэн. Тэр бөх миний хоёр хөлнөөс барьчихсан байсан. Тэгэхэд багш дэвжээний захад надад заавар өгч байхад би багшруу хараад “багшаа сууж бай, сууж бай. Болохгүй байна” гээд дэвжээ нь дээр барилдаж байхдаа багштайгаа ярьсан гэсэн. Тэрийг одоо бодоход их хөгжилтэй дурсамж. Багш маань ер нь намайг дэвжээ нь дээр байхдаа үг сайн сонсдог гэж магтдаг.

 -Багшийнхаа үгийг хэр сайн даадаг вэ.

Манай багш бол шулуун шударга хүн л дээ. Хэлэх ёстой гэж бодсон зүйлээ шууд түс тас хэлчихдэг. Тийм болохоор багшийнхаа үгийг даахгүй гомдоно гэсэн ямар нэгэн асуудал байхгүй. Бүгд нэг тогоонд багтдаг гэсэн утгаараа ч юмуу нэгнийхээ нарийн ширийн бүх зүйлийг мэддэг. Тийм ч учраас бид сайн ойлголцож чаддаг.

-Өөрт чинь мэдээж хүндэлж хайрлаж явдаг “Бөх” хүн байгаа байх.

Миний хүндэлдэг хүн гэвэл бидний дээд үе болох эгч нар байна. ОУ-ын хэмжээний мастер Ж.Отгонжаргал, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, ОУ-ын хэмжээний мастер Б.Одончимэг, гавьяат тамирчин О.Бурмаа, Д.Нармандах гээд эгч нараараа бахархдаг. Тэд нар надад тусалж дэмжиж, зааж зөвлөдөг.

-Хэд хоногийн өмнө өөрийг чинь жирэмсэн хүн олны газар зодсон талаарх нэгэн таагүй мэдээлэл цацагдаж, нилээдгүй шуугиан тарьсан байгаа. Яагаад ийм зүйл болчихов

Манай нийгэм жаахан бухимдалтай байна. Хүмүүс их стерсстэй байдаг болсон байна. Үүнээс үүдэж хүмүүстэй маргалдсан тохиодол гарсан. Манайхан нэг хүнийг сайн явбал учиргүй магтаж, сайшаагаад, муу явбал тэрнийг ад үздэг болчихсон юм уудаа. Ийм худал мэдээлэл цацагдсанд би маш их харамсаж байна.

Тэр мэдээллийг уншаад хүмүүс миний талаар их сөрөг мэдээлэлтэй болсон байх. Яг үнэнийг хэлэхэд тэгтлээ аймар зодолдож нүдэлцсэн ч юм байхгүй. Тийм оргүй ч зүйл бас биш. Тэр явдал тэндээ л өнгөрөх асуудал байсан. Гэтэл намайг таниад л миний нэр хүндэд халдаад худал мэдээлэл цацсан байсан. Би хувьдаа маш их гомдолтой байгаа.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ

Чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө хөл бөмбөг, сагс тоглодог. Мөн Өргөөгийн автомат тоглоомуудын газраар их явж их тоглодог.

-Ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг юм болоо. Охид бүсгүйчүүд маань их сонирхож байж магадгүй юм

Гоо сайхандаа их анхаарна шүү. Гоо сайхны бүтээгдэхүүнийг гадагшаа явахдаа явчихдаг. Ихэвчлэн LOREL-ын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Зарим хүн шиг брэнд гээд туйлшираад явдаггүй. Өөрт таалагдсан, биед эвтэйхэн хувцасаа шууд худалдаад явчихдаг.

-Тэр болгон хүний гаргаад байдаггүй амжилтыг өөрөө гаргаж байна. Мөн амжилт гаргахад нөлөөлсөн хүмүүстээ хандаж юу гэж хэлмээр байна

Гэхдээ ганцхан миний хүчин чармайлтаар энэ амжилтыг гаргаад байгаа юм бол биш. Чөлөөт бөхийн шигшээ багийн багш нар байна.

 Хамгийн ихээр хүндэлж хайрлаж явдаг хүний тоонд зүй ёсоор багш маань орно. Тэгээд мэдээж намайг төрүүлж өдий зэрэгтэй хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн ээж аав, ах дүү, хамаатан садан орно. Мэдээж миний ар талыг бат бэх аваад явдаг найз залуу минь байна. Найз залуудаа хандаад танай сайтаар дамжуулан “Чамдаа хайртай” шүү гээд хэлмээр байна

-Өөрөө амжилт гаргасан хүнийхээ хувьд өөрсдийн үеийн залуусийг хэрхэн дүгнэж харч байна вэ

Манай залуучууд их ухамсартай болсон. Бүгд юмыг хийе бүтээе гэсэн хүсэл эрэмзлэлтэй болсон. Хогоо ч гэсэн зориулалтын саванд хаядаг болсон байна шүү дээ. Өөрийнхөө өмнө тавьсан зорилгынхоо төлөө над шиг явж байгаа хүмүүс. Гэхдээ ахмад үеийн хүмүүсээс их зүйл сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Миний хувьд л гэхэд мэдмээр сурмаар зүйл их байдаг. Манай өвөө эмээ 60 гарсан буурай байдаг. Өвөөгийн маань ээж нь 80 гарсан хүн байдаг. Тиймээс ахмадуудаасаа их зүйл сурч мэдэж, улс эх орноо өөдөө татах хэрэгтэй гэж бодож байна.

-Энэ их ажлынхаа дундуур цаг зав гаргаж бидний урилгыг хүлээж авч ярилцсантанд баярлалаа. Удахгүй болох тэмцээн уралдаанд тань өндөр амжилтыг хүсье. Мөн ирээдүйн зорилгоо биелүүлж “Олимпын аварга” болоорой гэж нийт уншигчдынхаа өмнөөс ерөөе. 

Баярлалаа. Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсье.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Вуктыле Купить Кокос ПартизаР½ÑÐº Купить Кокаин в Дедовск Купить морфий Долинск Legalrc ЗакладкР¸ Ð§ÐµÐ±Ð¾ÐºÑÐ°Ñ €Ñ‹ Купить Метамфа МариинсРºÐ¸Ð¹ Посад Купить Кайф Щёлково Ð¡Ð¸Ð½Ð¾Ð½Ð¸Ð¼Ñ ‹ к слову Â«Ñ€Ð°Ð·Ð±Ð¾Ð´Ñ Ð¶Ð¸Ñ‚ь» Купить Кокаин в Ð¯ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ Метадон в Ряжске ГаллюциР½Ð¾Ð³ÐµÐ½Ð½Ñ‹Ðµ Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚Ñ‹, или какие таблеткР¸ Ð²Ñ‹Ð·Ñ‹Ð²Ð°ÑŽÑ ‚ галлюциР½Ð°Ñ†Ð¸Ð¸ Купить МДМА розовые Остров Купить Витамин Чердынь Черные схемы заработРºÐ° в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚е Купить Герасим КотельнР¸ÐºÐ¸ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Котове Тест на наркотиРº Купить закладкР¸ марки в ПетровсРºÐµ ЗакладкР¸ спайс россыпь в ÐšÐ¸Ð·Ð¸Ð»ÑŽÑ€Ñ ‚е Стамбул купить Белый Afghan incense доставкР° Бошки в Джанкое Купить закладкР¸ LSD в НефтекуР¼ÑÐºÐµ Ð’ÐµÑ€Ñ…Ð¾Ñ‚ÑƒÑ €ÑŒÐµ купить крек Как вывести мефедроР½ из организР¼Ð° Купить Снег Касли Купить Бутик Буй Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Уфе Купить Гарисон Форд МалоархР°Ð½Ð³ÐµÐ»ÑŒÑÐº ЖуковскР¸Ð¹ купить кокаин Ð˜Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ магазин наркотиРºÐ¸ Стаф в Кусе Купить Кокаин в Суоярви Купить Спайс КраснокР°Ð¼ÑÐº Купить ГанджубР°Ñ Велиж Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Бирюч Купить ЛСД Юрьевец
IP:95.181.176.107  2018-07-13 21:55:07
buksriondiy nh9hUzxacezyxehhtl, [url=http://ravvregiovkv.com/] ravvregiovkv[/url], [link=http://rpehjyknfgkq.com/ ]rpehjyknfgkq[/link], http://tgrkybgoxqmy.com/
IP:31.184.238.177  2019-07-19 17:09:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.