Хүмүүс: Х Бадамгэрэл | |
“Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн байрын шагналт “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, загвар өмсөгч, мисс Х.Бадамгэрэл энэ жилийн “Гоёл 2013” наадамд оролцож буй. Түүний найз залууг дуучин Becky гэдгийг манай уншигчид андахгүй сайн мэднэ. Маш олон хүүхэдтэй болохыг хүсдэг мисс маань өөрийнхөө заяаны ханиа олсон гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа гэнэ лээ. Тун удахгүй хурмын зар тараах гэж буй сүй тавьсан хосууд энэ удаа “Гоёл 2013” наадмын үеэр манай дуранд буусан юм. Дуучин Becky дурлалт бүсгүйнхээ гарнаас нь атгаж, ганц хоёр удаа уруул дээр нь зөөлөн үнсэх нь халуухан хайрандаа умбаж буй аз жаргалтай хосууд гэдгийг илтгэж байсан юм. Ингээд загварлаг, залуухан хосууддаа аз жаргал хүсье.