Олимпын аварга Н.Түвшинбаярыг улсын начин Б.Одхүү цус нөжтэй нь холилдтол зоджээ

2012/12/15
Share |
Олимпын аварга Н.Түвшинбаярыг улсын начин Б.Одхүү цус нөжтэй нь холилдтол зоджээ

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат улсын начин Б.Одхүүгийн талаар сүүлийн үед энд тэнд хүн зодсон гэх мэдээлэл байнга  л шахуу цацагдах болсон. Тэрээр  2004 онд “Muse” бааранд, 2005 онд Баянгол дүүрэг дэх “Аяз” бааранд, дараа нь мөн Тэрэлж дэх “Гурван түрэг” амралтын газарт Английн иргэн Налон Корбитт болон Б нарыг зодсон хэрэгт шүүхээс хорих ял сонсч байсан юм. Тэгвэл Багануурын хорихоос суллагдсаны дараа буюу хоёр жилийн өмнө “River sound” бааранд боксчин Э-г зодож танхайрсан бол өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг зодож ихээхэн шуугиан дэгдээж байсан юм.     Тэгвэл тэрбээр энэ удаад дахиад л цус нөжтэй нь холилдтол хүн зодож танхайрсан хэрэг гарлаа. Тодруулбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярыг зодож гэмтээжээ. Тус хэрэг Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг Япон хороололд байрлах “Garden” ресторанд өчигдөр орой 21 цагийн үед болсон байна. Тэд тус ресторанд архи ууж байгаад хоорондоо маргалдсаны улмаас ийнхүү зодоон үүсчээ. Мөн энэ зодоонд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат ШШБЕГ-ын Сүлд спорт хорооны дарга Улсын заан Ц.Баярсайхан ч өртжээ. Түүнийг Улсын начин Б.Одхүү мөн л зодож цус нөжтэй нь хутгасан байна. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
see pron q4qZic though you relied on the video to make your point. You clearly know what youre talking about, why throw away
IP:89.28.10.242  2018-12-21 18:31:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.