Б.Одхүү начинд зодуулсан олимпийн аварга Н.Түвшинбаяр гомдолгүй гэж мэдүүлжээ

2012/12/17
Share |
Хүмүүс:
Б.Одхүү начинд зодуулсан олимпийн аварга Н.Түвшинбаяр гомдолгүй гэж мэдүүлжээ

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат улсын начин Б.Одхүү нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, Улсын заан Ц.Баярсайхан нарыг өнгөрсөн долоо хоногт зодож гэмтээсэн хэрэг гарсан билээ.  Тус хэрэг Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг Япон хороололд байрлах “Garden” ресторанд 21 цагийн үед болсон талаар манай сайт мэдээлсэн.  Тэд тус ресторанд архи ууж байгаад хоорондоо маргалдсаны улмаас зодоон үүссэн аж.  Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байсан бол Б.Одхүү начинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-т зааснаар олон нийтийн газарт танхайрч, бусдын биед халдсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн хэрэг гарсны маргааш нь түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан  байна.     Хэдийгээр олимпийн аварга Н.Түвшинбаярын зодуулсан нь тодорхой болсон ч тэрээр цагдаагийн байгууллагад гомдолгүй хэмээн мэдүүлээд хэрэг гарсны маргааш БНСУ руу явжээ. Харин Ц.Баярсайхан заан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан учир ийнхүү шалгаж эхэлжээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.