Хүмүүс: Дашжамц Арвин | |
Манай улсад хуруу дарам цөөхөн улс төрч эмэгтэйчүүд байдаг. Түүний нэгэн Хэнтий аймагт МАН-аас гурван удаа сонгогдож байсан гишүүн Д.Арвин. Харин энэ жилийн сонгуульд Хэнтийн тойргоо үл тоож, Баянзүрх тойрогт нэр дэвшин буурь сэлгэх болсон шалтгааныг нь өнгөрсөн дөрвөн жилд нь тойрогтоо хандсан дорвитой ажил хийгээгүйтэй холбоотой гэж үзэх хүмүүс олон.
Харин тэрбээр өнгөрсөн жил үүд хаалгаа нээж, Баянзүрхийн эхчүүдэд үйлчлэх ёстой байсан 150 ортой шинэ амаржих газрын барилгын мөнгөөр энэ жилийн сонгуульд ялалт байгуулж гарч ирсэн. Тэгвэл төрөхийн мөнгийг идэж уусан энэ жудаггүй эрхэм хатагтай нь хачирхалтай нэгэн мэдээлэл олон нийтэд цацагдлаа.
Тодруулбал өнгөрсөн долоо хоногт тангарагаа өргөсөн Д.Арвин гишүүн намаасаа гарч АН-д элсэх тухай яриа гараад байсан ч өчигдөр өөрийн харьяа намын үүрт намаасаа гарах өргөдлөө өгчээ.
Түүний Парламентад гурав дахь удаагаа сонгогдоод байгаа улс төрийн карьерт хүрсэн “түүхэн замнал”-д МАН-ны үр өгөөж асар их. МАН ид мандаж байхад од болон гялалзаж явсан лидерүүдийн нэг тэрбээр өөрийн намаа цээжээрээ хамгаалдаг байсан цаг саяхан. Тэгвэл намдаа чин шударга байснаараа олон нийтэд таалагдахуйц имиж бүрдүүлсэн Д.Арвин ялагдал хүлээсэн энэ үед увиагүй зан гаргаж нүүр буруулж байгаа нь хэр ариун явдал вэ.