Ноолуурын үнэ буурахаас сэргийлж, жишиг үнэ тогтоолоо

2008/05/10
Share |
Хүмүүс:
Ноолуурын үнэ буурахаас сэргийлж,  жишиг үнэ тогтоолоо

Ноолуурын ханш энэ хавар 43000 төгрөгөөс эхэлсэн боловч гадаад болон дотоод хүчин зүйлүүдээс шалтгаалан үнэ нь унасаар байгааг хятадууд ногоон өвөртлөн, ноолуур авахаар монголд ирсэнгүйтэй холбон үзэж байна. Хятад улс олимп болохтой холбогдуулан монголоос нийлүүлэгдэх бараа, бүтээгдэхүүний импортоо зогсоосон аж. Мөн УИХ-аас бохир, угаасан, самнасан ноолуур экспортлоход татвар ноогдуулах тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр болжээ.

Энэ бүхнээс хамаарсан "Эмээлт" түүхий эдийн зах дээр кг түухий ноолуур 23000-28000 төгрөгийн ханштай байна.

Харин ноолуурын эцэг үйлдвэр гэгддэг нь " Говь" ХК-ийн ноолуур бэлтгэлийн комисс кг түүхий ноолуурыг малчдын гар дээрээс 32000 төгрөгөөр худалдан авч байгаа аж. Үйлдвэрлэлийн гол түүхий эд болсон бүтээгдэхүүнийх нь үнэ унана гэдэг тэдэнд илүү ашигтай ажиллах боломж нээж байгаа ч цаашид ноолуурын үнэ унахаас сэргийлж, жишиг үнэ тогтоож байна. Учир нь “Говь" ХК-ийнхан нйигмийн хариуцлагатай компани гэдэг утгаараа зах зээлд өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа өнөө үед үйлдвэрлэлийн гол түүхий эд болсон бүтээгдэхүүн үйлдвзрлэгч малчдаа дэмжиж, тэдний гар дээрээс бэлэн мөнгөөр авах бодлого баримтлах нь зүйтэй гэж үзсэнийх аж.

Нөгөө талаар дэлхийн зах зээл дээр хятад ноолуурын чанар эцсийн хэрэглэгчдийн хэрэглээг хангаж чадахгүйгээс зах зээлээс шахалдаж байна. Гадаад зах зээл дээрх хагас боловсруулсан болон түүхий ноолуурын үнэ унаад байхад " Говь" ХК-ийнхан чанартай бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдийн гарт хүргэж, өрсөлдөх чанарыг дээшлүүлэхийн тулд малчидтайгаа хамтран ажиллах хэрэгтэй гэж үзжээ. Чанартай ноолуураар л чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тиймээс тоонд биш чанарт анхаарал хандуулах цаг болсон гэдгийг “Говь"-ийнхон малчиддаа ойлгуулахыг хүсч байгаа аж.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.