ДӨРВӨН ДЭНС БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ?

2012/12/19
Share |
ДӨРВӨН ДЭНС БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ?

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарт өөр өөрийн онцлог, хэв шинж, түүхэн гавъяа, алдаа оноо байсан нь мэдээж. Тэгвэл тэднийг дэнслэх түүхийн хүрд эргэсээр байгаа нь дамжиггүй ч тэр дэнсийг хэн нэгний хүсэл сонирхол орлож, Ерөнхийлөгч нарт дүн тавих кампанит ажлыг эхлүүлэв бололтой. Учир юун гэвэл, тун удахгүй ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчийнхөө нүүрийг үзэхийнхээ босгон дээр ард түмэн өмнөх дөрвөн Ерөнхийлөгч нарынхаа үйлс бүтээл, алдаа оноог өөр өөрсдийнхөө дэнсэнд жинлэж үзэх болно. Тэгвэл тэрхүү дүнд нь хөндлөнгөөс нөлөөлж, бэлэн буюу зохиомол дүн бэлдэж тавихыг илэрхий чармайх нэн шинэ улс төр өдгөө явагдаж байна. Хэнээс үүдэлтэй, хэнд хаягласан, хэн хэнийг хамруулж, хэнийг нь хэнээс ялгах вэ гэх маш том зохиолтой асар нарийн төлөвлөгөө хэрэгжиж байх шиг ээ.Хамрах хүмүүс нь мэдээж төдийгөөс өдий хүртэлх цагийн дөрвөн Ерөнхийлөгч. Өдгөө нэг нь төрийн тэргүүний суудалдаа тухалж, хоёр нь гадаадын доншууч наймаачдын цалинтай ажилтан болж, үлдсэн нэг нь маш муу этгээд байсан нь тодорч, ял зэм эдэлж буй. Дүнгээр жишвэл, нэг нь онц, нөгөө хоёр нь алтан дунд, үлдсэн ганц нь муу дүн авсан болж таарч байна. Монголчууд түүхэндээ дөрвөн ерөнхийлөгч сонгосон. Тэд эхнээсээ уул уурхайн томоохон компаниудын ТУЗ-ын гишүүд болж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Албан тушаалаасаа буугаад олон жил болж байгаа ч монголчууд тэднийг “Ерөнхийлөгч” л гэж хардаг. "Монгол Улсын ерөнхийлөгч тул уул уурхайн компанитай, эсвэл ТУЗ-ын гишүүн байж болохгүй” гэж хүчээр тулгаж болохгүй. Гэхдээ энэ бол хувь хүний ёс зүй, улс орныг тэргүүлж байсны хүний зангаргын тухай яриа юм.Анхны Ерөнхийлөгч П.Очирбат түүхэнд хээгүй гэдгээрээ нэр үлдсэн. Зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй үеийг ард түмэнтэйгээ хамт бүсээ чангалж давж гарсан гавъяа зүтгэл түүнд бий. Гэвч ард түмэн нь ядуу хэвээрээ байхад мань хүн тоотой хэдэн нөхрийн хамт баяжиж таргалаад буй нь бодит баримт. Яаж гэдгийг нь ухаж төнхөх аваас цөөнгүй л булхай луйвар, лобби, албан тушаалын өгөө аваа сөхөгдөж таарна. Харамсалтай нь түүнд дүн тавьж, түүнийг муутгах хүсэл сонирхол мөнөөх төлөвлөгөөний чухал хэсэг биш. Ардчилсан намаас төрсөн Ерөнхийлөгч учраас сайн дүнтэй байх ёстой учраас түүний хувийн хэрэгт гар хүрэх нь энэ төрийн үед хориотой.

 

Угтаа бол П.Очирбатын эхлүүлсэн балаг нэг компанийн хэд гурван төгрөг шамшигдуулсан төдий хэрэг бус Монгол Улсын нийт баялгийг баллан сүйдэлсэн, гадаадынханд найр тавьсан хэрэг юм. Түүний санаачлан хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөрийн харгайгаар Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг ширгэжээ. Түүгээр зогсохгүй, Монголын үнэт баялаг болох тонн тонн алт ямар ч татвар, хяналтгүйгээр гадагшаа урсан одсон юм. Тэрбээр алт, орд газруудын лицензийг танил тал хийгээд ойр хүрээнийхэндээ хамгийн түрүүнд тарааж эхэлсэн байдаг. Албан тушаалаа урвуулан ашиглаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй биш хэмээн өөрийгөө өмгөөлж, бусдаар хамгаалуулдаг экс Ерөнхийлөгч П.Очирбат нэг л өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт алтны орд эзэмшдэг болж таарсан. Тэрхүү орд газрынхаа нөөцийг ашиглаж бараг дуусгаад хятадуудад 800 мянган ам.доллараар зарснаар энэ нь ил болж билээ. Одоо тэрбээр Монголын уул уурхайн ассоциаци хэмээх байгууллагыг нам болон санаа нэгт нөхөр До.Ганболдын хамт удирдаж буй. Тэд БНХАУ-д Монголын уул уурхай, ашигт малтмалын лицензүүдийг худалддаг байж магадгүй гэх хардлага бий. 1997 онд Ерөнхийлөгчийн албаа өгч “Тэнгэрийн цаг” компаниа байгуулсан. Удалгүй Сүхбаатар аймгийн Төмөртэйн цайрын ордыг ашиглаж эхлэхэд тэрбээр “Цайрт минерал” компанийн Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд зуучлагчаар оролцжээ. Үүнийхээ хөлсөнд уг ордоос хувь эзэмших болсон гэдэг. Ерөнхийлөгч байхдаа Дорнодын Тамсагбулагт нефтийн цооног өрөмдөн гаргаж эхэлсэн АНУ-ын “Соко” компанийн нефтийн лицензийг Хятадын “Да чин” компанид шилжүүлэх ажиллагаанд ч П.Очирбат зуучлагчаар оролцсон байдаг. Өдгөө тэрбээр Тавантолгой орд газрын хамгийн баялаг нөөцтэй хэсэг болох Ухаа худгийг эзэмшиж буй “Энержи ресурс” компанийн ТУЗ-д багтаж, бодлогыг нь боловсруулалцаж байгаа. Тэгвэл хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн хувьд хийгүй гэдгээрээ цуутай. Харьцангуй нэр цэвэр хэмээгддэг нь түүний аливаа хийхдээ хий багатай хийдгийн илэрхийлэл юм. Түүнийг одоогийн олигархиудын өвөө хэмээн оношлон нэрлэдэг. Бүхий л хүрээнд нөлөөлж чаддаг, улс төрд өөрийн төлөөлөлтэй, олон бизнес, тэр дундаа улс орны хамгийн томд тооцогдох бизнесүүдэд өөрийн мөнгөний ууттай, аливааг далдаас удирдан чиглүүлж, зөвлөн зааж байдаг этгээдийг олигарх хэмээн үзэх бөлгөө.

 

Тэгвэл сүүлийн үед Н.Багабандийг жинхэнэ олигархийн хэмжээнд улс төрийн хүрээнд дүгнэж байна. Тэрбээр улс төрөөс буумагцаа нөлөөллөө хадгалж, төрийн хамгийн чухал гэсэн шийдвэрт хүрч нөлөөлж чадаж байсан гэхэд болно. Түүний цэргүүд улс төрд, тэр дундаа төрийн дээд шатанд олноороо байлаа. Тэдний гол төлөөлөгч нь С.Баяр байв. С.Баяр Ерөнхий сайд болмогцоо Оюутолгойн гэрээг шавдуулж, Н.Багабандийн зааварчилгаагаар хийсэн гэх яриа ийм үндэстэй юм. С.Баярыг нам доторх өөрийн нөлөөлөл, хүрээллээр дамжуулан дэмжсэний цаад санаа зорилго чухамдаа дэлхийн хэмжээнд үнэлэгдэх Монголын үүц болох Оюу толгойн гэрээг үзэглэсэн явдал байв. 2009 онд Монголын үндэсний баялаг болон Оюутолгойг эзэмшиж буй “Айвенхоу Майнз Монголиа” компанийн ТУЗ-д сонгогдсон нь Н.Багабандийн улс төрийн бус бизнесийн ашиг сонирхлын чиг шугамыг тодорхой болгосон хэрэг. Ил тод болгосон гэсэн үг. “МАК” компанийг Гашуун сухайтын ордод “Тогтвортой байдлын гэрээ” нэрээр 10 жил эзэн суухад нь Н.Багабандийн нөлөө тус болсон байхыг үгүйсгэхгүй. Энэ хэрэгт тэрбээр ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа урвуулан ашиглах үйлдлийг аль нэг хэлбэрээр гаргасан болов уу гэх хар төрдөг. Тэдний одоогийн нөхөрлөл хийгээд ашиг сонирхлын нэгдлүүд үүнийг батлах нотолгоо байж ч магад.

 

Тухайлбал, Т.Нямтайширын охины хуриманд АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Н.Багабанди хоёр л уригдан очиж байсан гэдэг юм. Ийнхүү хоёр дахь Ерөнхийлөгч маань уул уурхайн “хараал идсэн” мөнгөнөөс хол байж бас л чадсангүй. Өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд ч ялгаагүй Оюутолгой, Тавантолгойн хамгийн том лобби толгойлогч болон хувирсныг хэн бүхэн харж буй. Түүнийг “Рио Тинто” компанийн Монгол дахь албан ёсны дистрибютер гэж ч нэрлэх болсон нь нууц биш. Бүхий л хүрээнд тэрбээр гадаадын энэхүү компанийн эрх ашгийн төлөө дуугарч, өмгөөлж хамгаалж буй. Аман дээрээ шударга ёс, үндэсний эрх ашиг ярих дуртай Ерөнхийлөгчийн маань байр суурь олон нийтэд ярьдгаасаа өөр болох нь гэнэт илэрсэн. Тэрбээр “Оюу Толгойн гэрээний талаархи миний байр суурь тодорхой. Яахав, энэ гэрээ бидэнд сургамж болж үлдэх байх" хэмээн өгүүлсэн нь баримт болон үлджээ. Тогтвортой байдлын гэрээ гэгч Монгол Улсад асар их хор хохирол учруулсан шийдвэрийн цаана мань Ц.Элбэгдорж байдаг нь санаандгүй хэрэг биш болов уу. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас үүдэлтэй ашиг сонирхлын зөрчил түүнд нэн эртнээс сууж, өдгөө төлөвшин тогтсон байх магадтай. Тэгвэл гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хаа очиж уул уурхайтай нэр цуу холбогдсонгүй. Тэр уул уурхай руу хуруу дүрээгүй цорын ганц Ерөнхийлөгч болж таарав. Тэр байтугай, Оюутолгой, Тавантолгойг ард түмэндээ өгнө гэсэн Н.Энхбаяр өдгөө өргөст торны цаана сууж байгаа нь дээр өгүүлсэн төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь байж мэдэх нь. Түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсний дараа гэр бүлийн компаниудаа нийлүүлж групп байгуулаад уул уурханй лиценз авах гэхэд нь дээрээс олгоогүй тухай мэдүүлэгт нь байдаг.  

 

Хэрвээ Н.Энхбаярт эд мөнгөний хийгээд уул уурхайгаас бялуу хүртэх сонирхол бол түүнийгээ хэрэгжүүлэх эрх мэдэл түүнд хангалттай байсан нь үнэн. Гэвч тэрбээр бусдаасаа өөр байсны дээр зорилго нь ч өөр байв. Тэрбээр Ерөнхийлөгчийн албыг аль нэг гадаадын мөнгөтэй компанийн ТУЗ-д багтах шат дамжлаг болгохыг хүсээгүйгээр үл барам, Монголын баялгийг гадныханд сул чөлөөтэй найр тавьж, шан харамж хүртэж суухгүйн төлөөх улс төрийн тэмцлээ эрслэн үргэлжлүүлсэн байдаг. Үүнийхээ төлөөсөнд олон дайсантай болж, эрх мэдлийн шуналтай хэмээн адлагдаж, бусдад өслөгдөхийн үүд хаалга нээгджээ. Улсаа зарсан нь уснаас хуурай гарч, улсаа хамгаалсан нь нэр муугийн жишээ болсон энэ түүх хачирхалтай. Энэ бол түүхийн дэнс биш хэн нэгний зохиомол дэнс ажгуу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jidkoias ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Плёсе 24klad biz Купить закладкР¸ в Мценске ЗакладкР¸ астана ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Купить Порох НоябрьсРº ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Вятском Поляне ЗакладкР¸ в телеграР¼Ð¼Ðµ Сайт где купить спайс ЗакладкР¸ россыпь в Томмоте ÐŸÐ¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия от ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ñ… смесей Купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси в ставропР¾Ð»Ðµ Купить марихуаР½Ñƒ закладкР¸ НовоспаР¹Ñ ру ПсилоциР±Ðµ ÐºÑƒÐ±ÐµÐ½ÑÐ¸Ñ  выращивР°Ð½Ð¸Ðµ Pirat24 cc Купить Гарик Шахунья Все лечебныРµ травы в ВоронежРµ — в одном магазинРµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ мука Рояль биз Героин в Усолье ЗакладкР¸ методон в СортаваР»Ðµ ДоверенР½Ñ‹Ð¹ магазин RC | АмфетамР¸Ð½ купить в ижевске Купить Гашиш в Пушкино Шишки в МантуроР²Ðµ Купить закладкР¸ кокаин в Чехе ÐšÐ°Ð½Ð½Ð°Ð±Ð¸Ñ  марихуаР½Ð° ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси купить ЗАХОДИ Чехов героин спайс закладкР¸ соли спайс бутик белгороР´
IP:141.101.132.219  2018-02-03 18:57:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.