Хүмүүс: Ч Сайханбилэг | |
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийг анх одоогийн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Мэдээлэл харилцаа холбооны дарга байхдаа хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Сурагчдыг компьютерийн мэдлэгтэй болгох энэ хөтөлбөр хүүхдүүдэд өгөөж өгөхөөсөө илүү хүүхдийг өгөөш болгсоон хөтөлбөр болон үргэлжилсэн гэлтэй. Үүний тод жишээ бол Баянзүрх дүүргийн 11 жилийн 84 дүгээр сургуулийн сурагчдад олгосон зөөврийн нөүтбүүкийн нэг нь өнгөрсөн бямба гаригт дэлбэрч, 5б ангийн сурагч Б.Мөнхбаяр хүнд гэмтсэн юм.
Одоогийн байдлаар нийслэлийн 24 сургуульд 5000 орчим зөөврийн “Linux XO” компьютер тараагаад байгаа аж. Уг дэлбэрсэн нөөтбүүкийг “ Aplasink” гэх Монголын компани үйлдвэрлэсэн байна. Энэ компани БШУЯ тендерийг гардан зохион байгуулсан тендерт ялсан бөгөөд Налайх болон Баянзүрх дүүргийн 24 сургуульд дээрх компьютерийг нийлүүлжээ. Хүү одоо Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн нүдний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Б.Мөнхбаярын нүдний ойр орчим болон хүзүү, цээжин хэсэг нь нэлээд түлэгджээ.