Хүмүүс: Х.Баттулга | |
Сүүлийн үед дэлхий сөнөнө гэсэн худал цуу мэдээлэл их цацагдах болсон. Газар хөдлөлт болон байгалийн ямар нэгэн гамшигийг хамгийн түрүүнд амьтад мэдэрдэгийг далимдуулан өнөөдөр зарим сайтууд дээр тарвага ичээнээсээ гаран хөлдөж үхэж байгаа талаарх мэдээлэл цацагдлаа. Тодруулбал Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд айл өвөлжөөндөө буухаар очиход хураалттай хөрзөн дотор нь тарвага иччихсэн байсан тохиолдол гарсан тухай, Аж Богдын нурууны амьтад доош бууж тал руу орж ирсэн тухай ч нутгийн иргэд ярьж байгаа талаар нийтлэгдсэн юм. Тэгвэл энэхүү мэдээлэл ямар ч ор үндэсгүй мэдээлэл болохыг зарим хүн илчиллээ. Эдгээр хүмүүсийн тоонд УИХ-ын Гишүүн, Хөдөө Аж Ажуйн яамны сайд Х.Баттулга багтаж байгаа юм. Тэрбээр энэ сарын 21-нд дэлхий сөнөнө гэсэн буруу суртал ухуулга мэдээлэл цацахийг эсэргүүцэж өөрийн твитер хуудснаа “тэр тарвага харсан гээд байгаа бүгд худал мэдээлэл шүү. Сайтууд мэдээллээ хянаж гаргаж баймаар юм” гэж бичжээ.
Battulga Khaltmaa @BattulgaKhEne tarwaga marwaga garsan harsan geed baigaa bugd hudlaa medeelel shuu...saituud medeellee hianaj gargaj baimaar umaa..