Хүмүүс: Намбар Энхбаяр | |
Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Клиникийн нэгдсэн II эмнэлгээс ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид шилжүүлжээ. Харин түүний эхнэр О.Цолмон “Миний нөхрийг энд санаатайгаар авчирсан. Хорлогдож магадгүй гэж үзэж байгаа учраас ямар ч эм тариа хийлгэхгүй, мөн хоол идэхгүй, өлсгөлөн зарлана” гэдгээ мэдэгдлээ.
Яг одоогоор хорих 401 дүгээр ангийн гадаа МАХН-ын гишүүд, дэмжигчид цугларсан байна. Тэд Хорих анги руу нэвтэрнэ гэж дайрч эхэлсэн байна.