Хүмүүс: |
Өнгөрсөн даваа гаригт Дархан-уул аймагт найман настай хүүг барьцаалан эцэг эхээс нь 100 сая төгрөг нэхсэн хэрэг гарсан билээ. Хэргийг тодруулбал хүүг 30 цагийн турш барьцаалж Засаг даргын Тамгын газарт ажиллдаг аав Б рүү нь ойр ойрхон утасдаж мөнгөө хурдан өгөхийг шаардаж байсан. Гэвч энэхүү гэмт хэрэг гарснаас 30 цагийн дараа гэмт этгээд хүүг нь гэрийнх нь гадаа орхиод зугатсан байна. Харин ийнхүү олныг хирдхийлгэсэн энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж, баривчилжээ. Уг хэргийг 29 настай Г.Энх-Од гэх залуу үйлдсэн нь тогтоогджээ. Сэжигтэн Г.Энх-Од нь хүүгийн аав Б-тэй садан төрөл байсан байна. Тэрбээр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг ТВ-12 телевизийн захирал бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэнэ. Цагдаагийнхан хэрэг гарсан шалтгааныг шунахайн сэдэлтэй гэж үзэж аж. Учир нь, сэжигтэн Г.Энх-Од энд тэнд их хэмжээний өр зээл тавьсан байжээ.