MAXIPOT ресторанд шөлөнд керосин хийж өгснөөр үйлчүүлэгчид нь хордов

2012/12/23
Share |
Хүмүүс:
MAXIPOT ресторанд шөлөнд керосин хийж өгснөөр үйлчүүлэгчид нь хордов

2012 оны 12 сарын 21 ний өдөр 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлах Максипот хэмээх тансаг зэрэглэлийн ресторанаар үйлчлүүлсэн 4 эрхэм халуун тогооны шөлөнд хордон яаралтай түргэн тусламжаар хордлого тайлах төвд хүргүүлсэн байна.
Эдгээр үйлчлүүлэгчид нь халуун тогооны шөл авсан бөгөөд зөөгч нь шөл нэмүүлэх хүсэлтийн дагуу данхтай шингэн шөлөнд нь хийж өгсөн байна.Энэхүү шингэн нь гэвч шөл биш халуун тогооны гал асаахад хэргэлдэг керосин байсан байна.
Халуун шөлөнд орсон керосиныг мэдэлгүй уусан үйлчлүүлэгчид тэр даруйдаа биед нь хордлогын шинж тэмдэг илэрч бие нь муудан яаралтай түргэн тусламж дуудсан байна.Хотын төвийн хамгийн тансаг дээд зэрэглэлийн гэх энэхүү ресторан нь хоолны нэр төрөл түүнийгээ дагасан өндөр үнээрээ гайхагддаг авч үйлчилгээ гэж авах юмгүй болсон нь энэхүү үйл явдлаар хангалттай харагдаж байна.
Дүүргийн мэргэжилийн хяналтын газар, Цагдаагийн газарт хандсан боловч  МАКС хэмээх зартай группын эзэмшилд байх энэхүү рестораны үйл ажилгааг зогсоолгүй хэвийн ажиллуулсаар байгаа нь ахиад энэ явдал давтагдахгүй гэх баталгаа үгүй байгааг харуулж байна.Уг нь гарсан зөрчлийг арилгуулан, хохирогчдыг хохиролгүй болгон, ахиад энэ мэт явдал гаргуулахгүй байхаар тооцон зөрчлийг арилгуулан шөл, керосиноо ялгах хэмжээнд үйлчилгээг аваачсан хойноо сая нээх учиртай юм.
Эрхэм нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ мэт зөрчил дутагдалтай газруудад яаралтай арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар хотын үнэнээс цаашгүй болсон өндөр зэрэглэлийн гэх ресторанд иргэд чинь хордож үхэж магадгүй байдалд хүрээд байна.Хохирогчид одоогийн байдлаар ходоодоо угаалган, дусал залгуулж хордлого тайлах эмчилгээнд хамрагдаад байгаа юм байна.
Цаашид энэ талаар бид дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Jerybync drug called cialis Cialis Online cialis levitra free samplehow long does cialis last Tadalafil side affects of cialisprescription finasteride bienfaits propecia anti-androgens finasteridedaily cialis results onlinepharmacy cialis depressiongreg jones accutane buy accutane 40mg can i still get accutane
IP:37.115.191.61  2015-04-23 11:16:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.