”Ану хатан” киноны дууг ”Хурд” дуулжээ

2012/12/24
Share |
Хүмүүс: Б Шүүдэрцэцэг | 
”Ану хатан” киноны дууг ”Хурд” дуулжээ

Үзэгчдийн хоног тоолон хүлээж буй “Ану хатан” киноны дуу, клиптэйгээ бэлэн болжээ. Хамгийн олон хит дууны зохиогч, гитарчин Л.Өлзий-Орших үг аяыг нь бичсэн рок баллада төрлийн “Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг” дууг "Хурд" хамтлаг дуулжээ. Клипний зураг авалтыг Галдан сэтгэлтэй бүсгүйгээ ах Сэнгэ хунтайждаа алдаад  ногоон дарь эх бэлэглэчихээд Цастын орны зүг алсран одож байгааг харуулсан талд хийсэн аж. Ойрын үед шинэ уран бүтээл хийгээгүй “Хурд”-ын  ийнхүү  “Ану хатан” киноны дуугаар фэнүүдтэйгээ эргэн мэндчилж байна. Сонирхолтой нь хамтлагийн ахлагч Д.Ганбаяр цэрэгт байхдаа “Мандхай цэцэн” киноны олны хэсэгт “тоглож”, овсгоо гарган Мандхай хатан зэрэг гол дүрийнхэнтэй патиараа татуулсан нь тэдний студид өлгөөтэй байдаг гэнэ. Барагтай кино, жүжгийн дуу дуулдаггүй “Хурд”-ын ахлагч хатны тухай анхны киноны олны хэсэгт тоглосондоо бэлэгшээж, бас нэгэн түүхэн хатны тухай киноны дууг дуулах саналыг дуртайяа хүлээн авчээ. Клипний ивээн тэтгэгчээр тээвэр зуучийн “Landex” ХХК ажилласан байна. “Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг” дууны зохиогч Өөжгий клипнийхээ эвлүүлгийн найруулагчаар ажиллажээ. Рок балладаа дуу зохиох мөрөөдлөө ийнхүү биелүүлэхдээ томоохон түүхэн кинонд зориулан бичиж, мэргэжлийн камераар зургийг нь авсандаа Өөжгий их л баяртай байгаа гэнэ. “Ану хатан” киноны клипийг 24-ний даваа гаригт “UВS music” телевизээр эхэлж цацах ажээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Муухай царайтай юм киноноос зайл! Галдан бошигтод муухай царайтай юм тоглуулахаа больё.
IP:66.181.177.88  2018-06-08 17:08:49
Муухай царайтай юм киноноос зайл! Галдан бошигтод муухай царайтай юм тоглуулахаа больё. хүн харахын аргагүй муухай юм тоглуулаад.
IP:66.181.177.88  2018-06-08 17:09:13
Муухай царайтай юм киноноос зайл! Галдан бошигтод муухай царайтай юм тоглуулахаа больё. хүн харахын аргагүй муухай юм тоглуулаад.
IP:66.181.177.88  2018-06-08 17:09:28
Муухай царайтай юм киноноос зайл! Галдан бошигтод муухай царайтай юм тоглуулахаа больё. хүн харахын аргагүй муухай юм тоглуулаад.
IP:66.181.177.88  2018-06-08 17:09:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.