Хүмүүс: Батмөнх Сарантуяа | |
Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн амьдрал үргэлж дэлгэсэн тэрлэг шиг нээлттэй байдаг гэхэд хилсдэхгүй болов уу? 2 хөөрхөн хүүхдийн ээж болж, 3 нь ч эрийн цайг чанасан дуучин бүсгүй саяхнаас мөн л шинэ найз залуутай болсон. Хувийн амьдралын тал дээрээ нэлээд асуудалтай байдаг энэ хатагтай ахиж богино даашинз өмсөхгүй гэнэ. Учир нь залуу байхад богино даашинз сонгодог байсан бол нас тогтоод ирэхээр эрхэмсэг харагдах урт даашинз өмсье гэж боддог болчиж. Нөгөө талаас даашинзаараа дамжуулан сэтгэл зүйгээ бэлдэж байна хэмээн нэгэн ярилцлагандаа өгүүлжээ.