Амьдрал хамгийн том бэлэгээ жүжигчин Одноод өгчээ

2012/12/25
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
Амьдрал хамгийн том бэлэгээ жүжигчин Одноод өгчээ

Ард түмэн дунд “алаг нүдэн Одноо” гэж алдаршсан Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин И.Одончимэг  өөрөөсөө 14 насаар дүү залуутай анх хайр сэтгэлийн холбоотой болоход тэдний харилцааг удахгүй гэсэн хүмүүс олон байлаа. Гэвч  хосууд элдэв хэл амыг үл тоон ,  урлагийг дээдэлдэг сайхан гэр бүл болсон. Олон түмний нүдэн дээр хэнээс ч дутахааргүй сайхан амьдарч байгаагаа нотлон бяцхан охиноо өлгийдөн аваад анхны өвөлтэйгөө золгож буй. Бархүүгийнх гэдэг айл олон хүний анхаарлын төвд үргэлж байдаг. Тухайлбал И.Одончимэг гавьяатын том охин  амаржиж жүжигчин Бархүү гучхан насандаа Монголын  хамгийн залуу өвөөгөөр тодорсон нь хэвлэлийнхэний нэг хэсэгтээ л бичих сэдэв нь болж байсан. Халуухан хосуудыг маань эмээ өвөө болгосон гавьяатын охин СУИС-ийн жүжигчний ангид сурдаг ажээ. Ийнхүү алаг нүдэн Одноогийнх элэг бүтэн энх тунх амьдрах болж жүжигчин бүсгүйн туйлын хүсэл биелсэн гэнэ лээ. Анхны нөхрөөсөө салаад 20-иод жил ганц бие явсан бүсгүйд амьдрал хайр халамж , халуун ам бүл гээд хамгийн том бэлгүүдээ өгсөн юм . Юутай ч  Монголын ард түмний хайрлан хүндэлж явдаг Т.Бархүүгийн гэр бүлд аз жаргал хүсье.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.