Жүжигчин Нарансолонго өөрийнхөө сонгосон амьдралдаа сэтгэл хангалуун явна

2012/12/26
Share |
Хүмүүс: Нарансолонго | 
Жүжигчин Нарансолонго өөрийнхөө сонгосон амьдралдаа сэтгэл хангалуун явна

Хүн бүхний амьдралд жаргал зовлон ээлжлэн байдаг. Энэ бүхэнд бүсгүй хүн жаргалтай үед нь  жаргалд ташууралгүй,зовлоо хэмээн зовлонгийн өмнө сөхрөлгүй нүүр дүүрэн инээмсэглэлээрээ ертөнцийг аргаддаг.Жүжигичн Нарансолонгын хувьд анхны амьдралдаа цэг тавьж хөөрхөн охиноо тэврэн хоцорсон цаг үе аль хэдийнээ ард хоцорсон. Одоо тэрээр сайхан ханьтай ,хөөрхөн охин хүү 2 тойгоо элэг бүтэн амьдарч байна. Анх жүжигчин Тэмүүжинтэй гэр бүл болоход нь хүмүүс болохгүй бүтэхгүй хэмээх үгээр булж байсан ч энэ бүхнийг зөвхөн хайрынхаа хүчээр даван туулсан. Цаг хугацаа өнгөхөрийн хэрээр жүжигчин бүсгүй сонгосон амьдралдаа улам бүр сэтгэл хангалуун байдаг гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!