Хүмүүс: Батшугар | |
Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Энхбаярын хүү “Монголбанк”-ны дэд захирал Э.Батшугар сүйт бүсгүй Д.Даариймаагаасаа салжээ.Тэдний салах болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй ч Э.Батшугар өөрийн фейсбүүкээсээ найз охинтойгоо хамт авахуулсан зургийн цомгоо устгаж, өөр охидыг болзоонд урих болжээ.Э.Батшугарын экс сүйт бүсгүйг Д.Даариймаа гэдэг бөгөөд монголдоо нөлөө бүхий бизнесмений охин юм.Тэд 2008 оноос хойш дотноссон бөгөөд Англид хамтдаа амьдарч байсан гэнэ. Д.Даариймаа хэмээх энэ бүсгүй шаггүй боловсрол өндөртэй ухаалаг эмэгтэй бөгөөд Э.Батшугарын эцэг хоригдож эхлэх үед гадаадын нэр алдартай, туршлагатай хуульч, улстөрчдөөс тусламж хүсч байсан гэдэг.