Монголчууд БНСУ-д бүтэн жил визгүй зорчино

2008/05/12
Share |
Хүмүүс:
Монголчууд БНСУ-д бүтэн жил визгүй зорчино

Өдгөө 100 орчим мянган монгол хүн тус улсад хөдөлмөрлөж буй статистик бий. Тэр чинээгээр хоёр улсын хоорондох хөл хөдөлгөөн саардаггүй. Ахан дүүс, амраг садан, үр хүүхдээ зорих монголчууд удахгүй БНСУ руу визгүй зорчих эрхээр “шагнагдах” болжээ. Энэ талаар тус улсын Элчин сайдын яамны зөвлөх Бёон Жү Хогоос тодрууллаа.

-БНСУ руу зорих  виз олгоход тавигддаг журамд өөрчлөлт орж байгаа гэсэн үнэн үү?

-Бид Монгол-Солонгос улсын  он удаан жилийн найрамдалт харилцаа, иргэдийг гэрээгээр хөдөлмөр эрхлүүлж буй хамтын ажиллагаа, төрөл төрөгсдөө зорих хүмүүсийн санал хүсэлт зэргийг харгалзан үзэж виз олгох журамдаа өөрчлөлт орууллаа.
 
Өмнө нь, БНСУ-д хоёр жилийн хугацаанд ямар нэгэн зөрчилгүй зорчоод ирсэн монголчуудад дахин нэг жилийн турш визгүй явах эрх олгодог байсан. Тэгвэл энэ удаад эрх олгох шаардлагын хугацааг нэг жил болгож богиносгосон. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн БНСУ руу нэг жилийн турш зөрчилгүй зорчсон тохиолдолд дээрх эрхийг эдлэх бүрэн боломжтой гэсэн үг.

-Тэгвэл ийм эрх эдлэх хүн нэг жилд тус улс руу хэдэн удаа зорчсон байх ёстой вэ?

-Жилийн хугацаанд БНСУ руу хоёр буюу түүнээс дээш удаа зөрчилгүй зорчсон хүн бүрт дээрх эрхийг олгоно.

-Шинэ журам хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Эрхийг бид ойрын хугацаанд өгч эхэлнэ. Виз олголтод гарч буй зарим өөрчлөлт болон хэрэгжүүлэх хугацааны талаар энэ сарын 14-нд БНСУ-ын Элчин сайдын яамныхан сэтгүүлчдэд зарлах юм.

-БНСУ-д суралцах энэ оны шалгалтад орох хүсэлтэй хүмүүс бэлтгэлээ хэдийнэ эхэлчихсэн байгаа. Тэтгэлэгт хамрагдах оюутны тоонд өөрчлөлт орсон уу?

-Манай хоёр улс соёл, боловсролын салбарт мэргэжилтэн солилцдог удаан жилийн түүхтэй. Тус улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог жил тутам нэмдэг. Одоогоор баклаврын сургалтад 30, магистрантурт  5-6 хүнийг сургаж буй бөгөөд уг тоог ч мөн нэмэгдүүлэх болно.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.