Ундрал нөхрөө уучилж ,эх орондоо иржээ

2012/12/27
Share |
Хүмүүс: Баатар |  Ч Ундрал | 
Ундрал нөхрөө уучилж ,эх орондоо иржээ

"Hero Entertainment”-ын найруулагч Б.Баатарыг Монголын рок поп, кино урлагийнхан төдийгүй хүмүүс андахгүй.  Түүний хийсэн уран бүтээл, кино, клип  бүгд л олны таашаалд нийцдэг. Авьяаслаг найруулагчийн гэргий нь жүжигчин, хөтлөгч  Ч.Ундрал. Хоёулаа Жи энтертаймент-д ажиллаж байгаад тусдаа гарч  студи байгуулан уран бүтээлээ туурвих болсон. Түүнийг ийнхүү амжилтад хүрэхэд сэргэлэн гэргий нь тусалж, түшиг тулгуур нь болсон  гэдэг юм билээ. Харин сүүлийн үед авьяаслаг найруулагчийг Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг хөтөлж байгаа П.Анужинтай жиг ургуулж гэргийгээсээ тусдаа амьдрах болсон гэсэн мэдээлэл цацагдаж энэ яриа ч үнэний ортой болохыг нотолж Ундрал хүүгээ аван алс холын Америкийг зорьсон. Тэр цагаас хойш жил гарангын хугацаа өнгөрч , хосууд учраа олон эвлэрсэн бололтой. Харин саяхан Ундрал эх орондоо ирж хүүгээ аавтай нь уулзуулж ,эхнэр нөхөр хоёрын  харилцаа ч эргэн сэргэсэн гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!