Жүжигчин Энхтуулыг тоох хүн байна уу?

2012/12/27
Share |
Хүмүүс: О Энхтуул | 
Жүжигчин Энхтуулыг тоох хүн байна уу?

Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Энхтуул Герман улсын бэр болсон ч эх орноо, элэг нэгт монгол ахан дүүсээ үргэлжийн мөнхөд санаж явдгаа “Odno,s talk show’’-д оролцож байхдаа хэлнэ лээ. Авьяаслаг жүжигчин Герман улсад өдрийн тэмдэглэл хөтөлж л өдрийг өнгөрөөж байгаа юм байх. Жүжигчин хүн тайзан дээр байхдаа хамгийн аз жаргалтай байдаг гэдэг. Нэгэнт л энэ аз жаргалыг эдлэхгүйгээс хойш хэдэн арван тэмдэглэлийн дэвтэр дуусгаж өдрийг өнгөрөөхөөс өөр яалтай. Үе үехэн эх орондоо саатаж элгээ дэвтээдэг түүнээс Одноо гавьяат ямар нэгэн дүрд тоглох санал ирвэл яах вэ хэмээн асуухад гоо үзэсгэлэнт бүсгүй татгалзахгүй болохоо шулуухан хэлнэ лээ. Эрхэм найруулагчид минь энэ үгээрээ тэр “Намайг эх орондоо ирэхэд минь өөриймсөг хандахаас гадна бага ч атугай тоогоод өгөөч” гээд гуйгаад байгаа бус уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!