Алтантүрүү ”авлига” авснаа зарлав

2012/12/28
Share |
Хүмүүс: Алтантүрүү | 
Алтантүрүү ”авлига” авснаа зарлав

Айлаар гэр хийн хоёр жил гадуур "тэнэж" зуу гаруй айлын босгыг давснаараа олны танил болж чадсан Алтантүрүү авлига авснаа зарлав."Танайд хоноё" нэвтрүүлгийг хийж байхдаа хоёр хүүгийнхээ хамт амьдардаг Тунгалаг хэмээх бүсгүйнд зочилж, өвчинд шаналсан ч сэтгэлийн хат жинхэнэ эмэгтэйлэг төрхөөрөө үр хүүхэд хийгээд орон гэрээ авч яваа бүсгүй ардын баатар болж байлаа. Алтантүрүү ч бас мандсан хэрэг. Тунгалаг бүсгүйд ард олон чадах чинээгээрээ хандив өргөн түүний эмчилгээний зардалд нэмэрлэсэн ч тусыг эс олсон билээ. Тухайн үед талийгаач Тунгалаг бүсгүй талархсан сэтгэлээ илэрхийлэн Алтантүрүүд гурван сая төгрөг өгөхийг хүссэн гэдэг юм билээ. Харин сэтгүүлч эр мөнгийг нь бус эмээд нь зориулсан ноолууран цамц, өөрт нь барьсан эсгий табчикийг өргөл болгон авч байжээ. Ийнхүү сэтгүүлч залуу энэ амьдралдаа авсан хамгийн том хахууль маань хэмээн нэгэн ярилцлагандаа дурьджээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!