Хадам ээжтэйгээ насаар чацуу, хөл хүнд дуучин бэр

2012/12/28
Share |
Хүмүүс:
Хадам ээжтэйгээ насаар чацуу, хөл хүнд дуучин бэр

Хоолойн чадал чансаагаар хэнд ч гологдохгүй авъяаслаг дуурийн дуучин Ө.Уянгыг мэргэжлийнхэнээс гадна ард түмэн ч өндрөөр үнэлдэг. “Классик жем” хамтлагийн гишүүн болж олонд танигдаж байсан тэрбээр өөрийн авъяас чадлын хүчээр нэр алдрын оргилд хүрч чадсан нэгэн. Хаа ч явсан эрч хүч “ханхалуулж” олны анхаарлыг татаж байдаг энэ бүсгүй хувийн амьдралаараа ч хүн бүрийн анхаарлыг татдаг нь нууц биш. Анхны нөхрөөсөө салмагц дүүмэд залуусаар өөрийгөө хүрээлүүлж, хэвлэл мэдээллээр нэлээдгүй шуугиан тарих болсон түүнийг “Dior”-ын Батчулуун хатагтайн ганц хүүтэй хайрын романс үүсгэж явсаныг мэдэхгүй хүн ховор. Гэвч түүний адармаатай хайрын түүх төдийлөн удаан үргэлжлээгүй. Харин үүний дараагаар дууч бүсгүй маань мөн л өөрөөсөө үе мултарсан дүү залуутай нэр холбогдож эхэлсэн. Хэдийгээр энэ талаарх мэдээлэлд хүмүүс төдийлөн итгэхгүй байсан ч өдгөө ойр дотныхон болон урлагийнхан нь бүгд тэднийг мэддэг болжээ. Ө.Уянгын энэ удаагийн сонголт “Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүү гэх залуу. СУИС-ыг төгсөөд удаагүй байгаа энэ залуу тун удахгүй хайртай бүсгүйдээ хуримын даашинз өмсүүлэхээр бэлдээд байгаа сурагтай. Харин хачирхалтай нь Б.Баатархүүгийн аав, ээж нэлээд залуу хүмүүс байдаг бөгөөд дуучин бүсгүйтэй нас чацуу гэх. Тиймээс хадам аав, ээж нь нэлээд сандралд өртүүлээд байгаа гэнэ лээ. Мөн хосууд удахгүй шинэ хүнтэй болох гэж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.