Дуучин Номин энэ сарын сүүлээр хуримын өдрөө товложээ

2013/01/04
Share |
Хүмүүс: Э.Номин | 
Дуучин Номин энэ сарын сүүлээр хуримын өдрөө товложээ

Нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж явсан, рок попын дунд үеийн төлөөлөгч дуучин Р.Номин урлагийн амьдралаасаа хөндийрөөд удсан билээ. 
Уран бүтээлээсээ хөндийрч бизнес эрхлэх болсон түүнийг сайхан хувцасладаг, мэдрэмжтэй, тачаангуй эмэгтэй гэж ярьцгаадаг. Мөн тэрбээр “N Fashion” хэмээх брэнд хувцасны дэлгүүр ажиллуулдаг билээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо ч тасардаггүй. Ийнхүү бизнесийн салбартаа чамлахааргүй амжилттай яваа дуучин бүсгүй тун удахгүй хуримаа хийх гэнэ. Тэрбээр Христийн шашинтай нөхөртэй болж байгаа бөгөөд хуримаа жинхэнэ Христийн ёс журмаар хийх аж. Үүнийг сонссон фенүүд нь "Сүүлийн үед манай урлаг, соёлынхон хүртэл Христэд итгэх болжээ. Гэхдээ яахав дээ, Монгол хүнтэй хуримлаж байгаа нь сайшаалтай. Христэд итгэгч Солонгос, Өвөрмонгол биш байгаа нь яамай даа" гэлцэх болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин уг сайхан эмэгтэй гэхдээ л ам нь арай эрт хөгширсөн харагдаад бг юм
IP:66.181.165.36  2018-01-22 09:07:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.