Спортын сайхан бүсгүйчүүд /Цуврал/: Биатлоны Хатан Хаан Магделана Нойнер

2013/01/05
Share |
Хүмүүс:
 Спортын сайхан бүсгүйчүүд /Цуврал/: Биатлоны Хатан Хаан Магделана Нойнер

2004 оноос хойш биатлоны спортод хүч түрэн орж ирэн богинохон хугацаанд гайхалтай амжилтыг үзүүлсэн гоо бүсгүй бол Германы өмнөд нутгаас гаралтай Магдалена Нойнер билээ. Тэрээр 1987 онд хорвоод мэндэлсэн бөгөөд анх 9 настайгаасаа биатлонтай нөхөрлөсөн юм. Магдалена 2004-2006 онуудад залуучуудын ДАШТ-ний алтан медалийг зүүсэн нь нэлээд онцлохуйц амжилт юм.

Үүгээр зогсохгүй тэрээр 2007-2012 онуудад Германы шигшээ багт багтан уралдахдаа Турины олимпоос 2 алт, ДАШТ-нүүдээс нийт 12 алтан медаль хүртэж хоромхон зуурт “Биатлоны Хатан Хаан” хэмээх нэрийг олон нийтээс хүртсэн юм. М.Нойнер мөн Биатлоны Дэлхийн цомын тэмцээний 63 гараанд оролцож 34-т нь тэргүүлж орж ирсэн тун гайхалтай үзүүлэлт болоод байгаа билээ.

Магдалена Нойнер өвлийн спортын нэлээд тэсвэр хатуужил шаардсан биатлоны төрөлд ийнхүү гайхалтай амжилт үзүүлэхээс гадна Дэлхийн хэвлэлийнхэн болон загварын агентлагуудын анхааралд зүй ёсоор өртсөн бүсгүй бөгөөд түүний гоо үзэсгэлэнг хүлээн зөвшөөрсөн олон агентлагаас реклам сурталчилгаа болон бусад байдлаар хамтран ажиллах саналыг тавьсаар байгаа билээ.

Гоо бүсгүй маань саяхан цасан замдаа гарч сүүлчийн удаа 50 мянган үзэгчийг баясгасан ба албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдсэн байна. Ингээд та бүхэнд түүний амьдралыг илэрхийлсэн фото зургуудаас хүргэж байна. ЭНД ДАРЖ үзнэ үү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.