”Sweetymotion” хамтлагийн дуучин Ганболорын найз залуу хэн бэ?

2013/01/09
Share |
Хүмүүс:
”Sweetymotion” хамтлагийн дуучин Ганболорын найз залуу хэн бэ?

Монголын рок попын ертөнцөд өнгө төрх, дуулах ур чадвараараа өөрсдийн гэсэн орон зайг бий болгож залуучуудын зүрх сэтгэлийг соронзон мэт татаж чадсан охидын хамтлаг бол “Sweetymotion” билээ. ХБК-ийн сурагч байх үеэсээ урлагийн төлөө зүтгэсэн тэд өдгөө нүд унагам сайхан бүсгүйчүүд болсон.Тэгвэл хамтлагийнхан саяхнаас хувийн амьдралдаа ихээхэн анхаарал хандуулж уран бүтээлээ түр хойш нь тавиад байгаа гэнэ. Хамтлагийн ахлагч Сарнайгийн хувьд хар багаасаа үерхсэн хөгжмийн зохиолч продюссер Чинбаттай гэрлэж хөөрхөн охины эцэг эх болсон. Харин хамтлагийн гишүүн Ганболорын хувьд нэг хэсэгтээ нь Америк найз залуутай үерхэж байсан. Тэгвэл дуучин Ганболор саяхнаас Монгол залуутай үерхэх болжээ. Түүний хайрыг татсан залуу, хэвлэл мэдээлэлийн салбарт ажилладаг бөгөөд, Монголдоо толгой цохих нэгэн сайтын захирал гэнэ. Ямартай ч хувийн амьдралдаа анхаарсан Ганболор тун удахгүй хуримын тов дуулгах биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!