Дуучин Мартатай ганц шөнийг өнгөрөөе, гавъяат болгоод өгөе гэсэн залуучууд их тааралддаг гэнэ

2013/01/11
Share |
Хүмүүс:
Дуучин Мартатай ганц шөнийг өнгөрөөе, гавъяат болгоод өгөе гэсэн залуучууд их тааралддаг гэнэ

Сүүлийн үед дуучин Марта гэх бүсгүй уран бүтээлээсээ илүүтэй дуулиан шуугиан, задгай яриагаараа олны анхаарлын төвд байх болов. Асашёорюү  Д.Дагвадоржтой  өөрийнхөө нэр холбогдсон мэдээллүүдийг  худал ташаа хэмээхийн хажуугаар үнэхээр их аварга түүнийг хоолонд уривал татгалзахгүй гэдгээ Монголын бүх хэвлэлүүдээр  зарлаад авлаа. Ер нь түүнтэй ганц шөнийг өнгөрөөе гэсэн залуус их тааралддаг аж. Хэдийгээр сексийн байнгын хавьтагчгүй ч эмэгтэй хүн секс хийлгүй удаж болохгүй хэмээн үздэг тул долоо хоногт хоёр удаа энэ хэрэгцээгээ хангадагаа ч нуусангүй. Залуухан дуучин бүсгүй маань тохиолдлын хавьтлыг тэвчиж чаддаг гэсэн. Гэхдээ хааяа таалагдсан залуу таарвал ганц нэг удаа сексдэж байсан удаатай гэнэ. Харин одоо тохиолдлын сексээс татгалзаад байгаа аж. Яагаад гэвэл өөрөөс нь насаар хэд ах ч хэн хэнийхээ хэрэгцээг хангаж чаддаг сексийн хамтрагчтай учраад байгаа болохоор  тэр. "Ер нь залуухан бүсгүйчүүд од болж олны танил болох гэхээрээ өөрөө сенсааци үүсгээд юу ч болоогүй юм шиг явдаг.  Өөрөө тийм арга хэрэглээд байгаа юм биш биз" гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр: "Юу гэж дээ. Ийм РR хийх байсан ч их аварга хүний нэрийг барих зоригтой хүн би мөн үү " гэж хариулжээ.  Дуучин Марта эрчүүдтэй харьцах тал дээр тун их туршлагажиж байгаа бололтой.  Учир юув гэхээр “Гавьяат болгоод өгье. Нэг шөнө зугаацъя”  гэх мэт яриа өрнүүлдэг залуус түүнтэй  цөөнгүй тааралдаж байсан тул сүүлийн үед ажил хэргийн уулзалтуудад тун бодолтой очдог болсон гэсэн . Энэ бүх хувийн амьдралаа нийтэд дэлгэсэн хэдий ч дуучин бүсгүй өөрийгөө эротик имиджтэй биш,  энгийн нэгэн хэмээлээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.