Хүмүүс: Т Дэлгэрмөрөн | |
“Номин талст” хамтлагийн дуучин Дээгий хамгийн анх хөөрхөн охинтойгоо хамт сүүний рекламанд тоглож байсан цаг саяхан мэт санагдавч 4 жил өнгөрчээ. Тус рекламнаас хойш дэлгэцийн бүтээлд хүч үзээгүй байсан эрхэмд саяхан ургамлын тосны рекламанд тоглох санал иржээ. Дээгий дуртайяа зөвшөөрсөн ч гэрээ байгуулсан компани гэрээгээ гэнэт цуцалсан байна. Учир нь тус компаний захирлууд Дээгийг “тарган” хэмээн голсон гэнэ. Уг ургамлын тос нь зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг , таргалалтын эсрэг бүтээгдэхүүн байсан учир ийнхүү саналаа буцаасан гэнэ лээ.