Амьдрал болоогүй анхны хайр минь

2013/01/12
Share |
Хүмүүс:
Амьдрал болоогүй анхны хайр минь

Эх орноо төлөөлөн анх удаа олон улсын чанартай миссийн тэмцээнд амжилттай оролцож байсан “Азийн модел” агентлагийн тэргүүн, загвар өмсөгч С.Содтуяаг сайхан бүсгүй төдийгүй боловсролтой, чадалтай эмэгтэй хэмээн үнэлэх хүмүүс байдаг. Тиймдээ ч чадварлаг бүсгүйчүүдээс эрчүүд үргэдэг гэх бичигдээгүй хууль ч байдаг. Түүний анхны хайр, охиных нь эцэг, загвар өмсөгч, “Боловсрол” телевизийн сэтгүүлч залуу нэг их удалгүй мисс бүсгүйг орхисон юм даг. Мэргэжил нэгт залуухан хархүүд гологдож, бяцхан охиноо тэврэн үлдсэн Содоо бүсгүй хүний цайлган сэтгэлээр Чингүүндээ зөвхөн сайн сайхныг л хүсч явдаг гэх. Харин анхны бүх зүйлээ нандигнан дурсдаг тэрээр “миний анхны хайр амьдрал “ болоогүй хэмээн ярьж явдаг гэнэ. Хосуудын салах болсон шалтгаан Содтуяа анх нөхөртөө гардуулснаас болсон гэдэг. Анхны хайраа амьдрал болгож чадаагүй хатагтай өөрөө амьдралаа бусниулсан ч гэх яриа байх юм. Сонин ,сэтгүүлээр хэрүүлийн алим шидэлцсэн хосууд өдгөө тус тусын амьдралаа зохион сайхан амьдарч байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!