Хүмүүс: Т Дэлгэрмөрөн | |
"Номин таласт" хамтлагийн 15 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт олон олон гэнэтийн зүйлээр дүүрэн байсан. Тэр дундаас дуучин Дэлгэрмөрөн эхнэртээ 999 сарнай бэлэглэсэн нь хамгийн халуухан нь байв. Маш олон үзэгчдийнхээ дунд хайртай гэргийдээ барьсан энэхүү бэлгийнхээ хариуд Дээгий маш том бэлэг эхнэрээсээ авсан гэнэ. Учир нь ийнхүү гэргийдээ хүндэтгэл үзүүлсэнийх нь дараа Жулиана бие давхар болсон баярт мэдээгээ нөхөртөө дуулгажээ. Зөөлөнсий хэмээх 4 настай охинтой хосууд удахгүй шинэ хүнээ хүлээж авах гэж байгаа юм. Дээгийг алдаж ,эндэж явах үе бүрт дэргэд нь байнга байсан эхнэртээ, дуучин залуу үргэлж гэнэтийн бэлэг барьдаг гэнэлээ.