“Best of Mongolia-2012” Монгол улсын шилдгүүд тодорлоо

2013/01/14
Share |
Хүмүүс:
 “Best of Mongolia-2012” Монгол улсын шилдгүүд тодорлоо

Жавартай салхитай үдшийн тэнгэр дор Монгол улсын оны шилдгүүд тодорч батламж шагналаа гардаж авлаа. Монголын Залуу Сэтгүүлчдийн Хөгжлийн Холбоо www.chingis.mn сайт хамтран “Best of Mongolia-2012” салбар салбарын шилдэг байгууллага аж ахуйн нэгжийг хэрэглэгч олон нийтийн санал асуулгаар тодруулжээ. Цахим орчинд явагдсан энэ санал асуулгаар www.chingis.mn сайтруу давхардсан тоогоор 1.300.000 хүн хандаж нийт 500.000 орчим санал өгч 650 гаруй байгууллагаас хэрэглэгч ард түмнээс хамгийн өндөр санал авсан 60 байгууллага “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд цугларч батламжаа гардаж авсан байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Ардын уран зохиолч Т.Галсан, Ардын жүжигчин Н.Сувд, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Г.Мэнд-ооёо, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганбат, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, Төрийн өмчийн хороон дарга асан Д.Сугар зэрэг урлаг, соёлын болоод улс төрийн хүрээний хүмүүс хүрэлцэн ирсэн байсан юм. “Best Of Mongolia-2012” батламж шагнал гардуулах арга хэмжээг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч С.Чимгээ нар хөтөлж “Чингис хаан”, “Ньюанс”, Хүрэлбаатар, A-Cool зэрэг хамтлаг дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөж байна лээ. “Улаан сарнай” хамтлагийн цэнгээнт бүжиг, хийлийн дөрвөл зэрэг нь уг ёслолын арга хэмжээнд өнгө нэмэх шиг болсон. Орчин цагт олон нийтийн санал асуулгаар гэсэн нэрийн дор элдэв арга хэмжээ зохион байгууллагддаг ч олонх нь үнэнд нийцдэггүй гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг. Тэгвэл Монголын Залуу Сэтгүүлчдийн Хөгжлийн Холбооны залуучууд үнэнд нийцсэн томоохон арга хэмжээг зоригтой бас амжилттай зохион байгуулж чаджээ. “Best of Mongolia-2012” гэчхээд арга ядсан үйл ажиллагаа явуулж жижигхэн компаниудыг жиргүүлсэн тийм л зүйл болно гэж анх сонсчхоод бодож байлаа. Гэтэл ёслолын арга хэмжээнд очиж оролцоод залуусаас уучлал гуймаар санагдлаа. Төр засгийн томоохон арга хэмжээн дээр л бараг бүх телевиз очдог. Гэтэл “Best of Mongolia-2012” арга хэмжээн дээр бүх телевизүүд очсон нь сонин харагдаж байна лээ. Монголын шилдгүүд гэвэл яах аргагүй банкны салбарт “Хаан” банк байх л ёстой. Үндэсний хэмжээний хамгийн том банкаар хүлээн зөвшөөрөгдөх нь гарцаагүй. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт “Талх чихэр” компани шалгарсан байсан нь бас л нүдээ олсон гэж бодсон шүү. 1990 оноос эхлээд Монголчууд бид нийгмийнхээ бүхий л салбарт чөлөөтэй ажиллаж эхэлсэн.

Банктай зэрэгцэж банк бус санхүүгийн байгууллагууд банкны хэмжээний үйл ажиллагааг явуулж байгаа нь нууц биш “Монголын Санхүүгийн групп” ББСБ-ынхан салбартаа тэргүүлэх хэмжээнд ажиллаж чадсан гэж олон нийт үнэлж 2012 оны Best болгосон нь нүдээ олжээ. Монголын тал нутаг цэнгэг усаар дүүрэн энэ цагийн хүмүүс цэнгэг усаа олон давхар шүүлтүүрт оруулж хэрэглэдэг болсон. Ялангуяа Монголчууд “Хужирт” цэвэр усыг хэрэглэдэг болоод багагүй хугацаа үдэж байна. Мэдээж “Хужирт”-ыг үйлдвэрлэдэг “ Жем-Хужирт” компанийн хамт олонд амжилт хүсэх нь зүйн хэрэг болов уу. Монгол улс маань засаг захиргааны хувьд нийслэл Улаанбаатар, 21 аймгаас бүрддэг. Арга хэмжээг зохион байгуулсан залуус маань Best аймаг, дүүргийг шалгаруулахаа мартаагүй ээ. Хамгийн өндөр саналаар өмнийн цэнхэр говиор овоглосон Монголын хамаг л эрдэнэс баялгийн түүчээ болсон Өмнөговь аймаг шалгарчээ. Нийслэлийн шилдэг дүүргээр “Чингэлтэй” дүүрэг гарч ирсэн нь нийслэл хотын хоймор иргэд үнэхээр чанга гэлтэй санагдсан. Эх орны өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг машин унаатай хүн болгоны хэрэглээ болсон шатахууны салбарт “Сод Монгол” групп гарч ирсэн нь хэрэглэгчийн санал гэхээс өөр юу гэх билээ. Орчин цагийн залуучууд чөлөөт цагаа өнгөрөөхийн тулд ихэнх нь кино теарт очдог нь залуусын үнэн. Тэгвэл шилдэг кино театраар “Өргөө” кино театрын хамт олон үйлчлүүлэгчдээрээ үнэлүүлж чадсан нь гайхалтай. Монголчууд хилийн чандаас ачаа тээврийн үйлчилгээ хийгээд багагүй хугацааг үдэж байна. Энэ салбарт “Аноджин транс” компани салбарынхаа шилдэг компаниудыг давж гарч ирсэн нь байж болох л асуудал. Учир нь бид зах зээлийн ширүүхэн өрсөлдөөн дунд амьдарч байгаа нь нүцгэн үнэн. Аялал жуулчлал сүүлийн жилүүдэд манай оронд хөгжиж байгаа засаг төрийн эрхмүүд анхааралдаа авч холбогдох байгууллагууд нь ажиллаж байгаа. Аялал жуулчлалын салбарт том жижиг гээд олон компаниуд ажиллаж байгаа.

Тэдгээр компаниудаас “Монгол аялал” компани 2012 онд амжилттай ажиллажээ. Боловсролын салбараас Best их сургуулиар ШУТИС, Орхон их сургууль зэрэг гарсан бол сургалтын төвөөр “Монголын лектор төв” массаар оноо авч чаджээ. Монголын бизнесийн салбарт 20 жил түүчээлж яваа “Номин холдинг” компани арав гаран салбар компанитай бүгд л мундаг. Салбараас нь УИДэлгүүр, Номин электроникс зэрэг компаниуд нь шалгарсан байгаа нь нүдээ олжээ. Монголчууд бид анхны гэдэг тодотголд дэндүү дуртай улс. Тэгвэл Монголдоо анх ургамлын тос үйлдвэрлэдэг “Монгол алтан тос” компани шалгарсан нь шагнал эзнээ олжээ. Зочид буудлын салбарт Рамада гарч ирсэн нь бас боломжийн санагдсан шүү. Монголын даатгалын салбарын ууган компанид Монголчууд итгэж байгаа юм байна.

Монгол даатгал компанид саналаа Монголчууд өгсөн байна лээ. Хорин нэгдүгээр зууны монголчууд дэлхий ертөнцтэй танилцахаас гадна дэлхийн суурин хотуудын үйлчилгээний соёлыг монголдоо монгол ахуйгаа бий болгож чадсан ганц үйлчилгээний байгууллага бол “Модерн номадс” гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Сая гаран хүн ам оршин суудаг нийслэл хотод маань төмөр хүлэггүйгээр ажлаа амжуулах нь юу л бол тэгвэл энэ салбарт “Доктор авто сүлжээ” шалгарсан нь машинтай хүн болгоны санал байх гэж бодож байна.


Өнөө цагийн монголын залуучууд ажлыг хийж чаддаг болж чаддаг шигээ бүр илүү ихийг хийхийг хүсье. Best of Mongolia-2012 арга хэмжээ анхны жилдээ зохиогдсон нь сэтгэлд хүрч чадлаа. Залуус минь дараа жилийн чинь “Best of Mongolia”-д амжилт хүсье.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley UZ7nVf http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:05:03
Bradley xo1Pxp http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.15  2015-08-11 18:20:48
JimmiNil kLDs8c http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO .com
IP:5.188.211.15  2017-11-28 02:49:43
qlowvkhih 5shevldykstjguvdrt, [url=http://kekthasgjxqs.com/] kekthasgjxqs[/url], [link=http://amylvvhfrgsg.com/ ]amylvvhfrgsg[/link], http://baoorfumwukx.com/
IP:5.188.211.10  2017-11-30 14:42:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.