Хүмүүс: Г Уянга | |
Сар шинийн баяр болох гээд хэн хүнгүй цуглуулсан хэдээ хураасаар баярын бэлтгэлээ базааж байгаа. Яг л энэ үеэр ид халаасны хулгайчид ажилдаа ордог цаг. Хаа сайгүй халаасны хулгайчид байгаа энэ үед төрийн ордон бас хулгайчтай болсон бололтой. Учир нь эрхэм гишүүн хоёр ч бөгжөө нойлын өрөөнд нь мартаж орхиод олоогүй байна. Тэрээр фэйсбүүк хуудаснаа энэ тухай "Төрийн ордонд хулгай гэж янзтай юм аа. Хуулийн төслүүд дотор нь том том хулгай. Нойлын өрөөнд нь жижиг хулгай. Энд тэнд орхисон юм олдоно гэж байхгүй. Хоёр ч бөгжөө угаалтуурын дэргэд орхиод эргэж олсонгүй. Ийм ийм 2 бөгж олсон хүн 325 тоот өрөөнд авчирч өгнө үү гэж зар өглөө, байдаггүй. Тэгэхээр нь "Ийм ийм бөгж олсон хүн 325 тоот өрөөнөөс ирж ээмгийг нь авна уу" гэж зараа өөрчиллөө, нэмэргүй" хэмээжээ