Хүмүүс: Намбар Энхбаяр | |
Намбарын Энхбаяр гэдэг хүн бурхан юм уу? Өмнөөс нь олон сайхан ээжүүд үхэлрүү өөрсдийгөө хөтлөөд байх юм. 50 гарсан ээжүүд 5,6 өдөр өлсгөлөн зарласны эцэст өчигдөр эхнээсээ бие нь муудаж, эмнэлэгийн тусламж авлаа. Хамгийн сонирхолтой нь ээжүүд үнэхээр өр нинжин сэтгэлээр даргынхаа төлөө амиа золиослоод байна уу? Эсвэл ... гэдэг нь эргэлзээтэй. Өлсгөлөн зарласан ээжүүд дээр МАХН-ын удирдлагууд очиж жинхэнэ шоу хийх юм. Өчигдөр л гэхэд УИХ-гишүүн Баянсэлэнгэ түргэн тусламжийн 2 эмч дуудан хажуудаа байлгаж байгаад бүх ээжүүдэд үзлэг хийлгэлээ. Эмч нар үзлэг хийж байхад нь хажуунаас нь “Би чинь бага эмч мэргэжилтэй ,ээждүүийн бие муудаад байна, адаглаад пүлс нь нэмэгдээд “ гэгчлэн ярьж өгч байлаа. Хамгийн харамсалтай нь өлсгөлөн зарлаж буй ээжүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм. Ардаа олон сайхан үр хүүхдээ орхин экс ерөнхийлөгчийнхөө төлөө ийнхүү зовниж ,өөрсдөөрөө дэнчин тавьж байгааг нь харахад нүд халтирмаар. Ээжүүд Н.Энбаярын суллаач гэсэн хүсэлт тавигүй тэд зөвхөн:Н.Энхбаяр даргыг эмнэлэгт үзүүлж эмнэлэгийн хяналтанд нь байлгах, төрийн тусгай хамгаалалтанд байсан хүнийг 2 дугаар эмнэлэгт нь шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Олон хүний нүдэн дээр 2 нүднээсээ нулимс дуслуулан,ээлж дарааллан уйлж байгаа ээжүүдийг орой бүр зурагтаар харахаар өр өвдөх юм даа. Энэ хэрэг ээжүүдэд халгаагүй л дуусаасай хэмээн хүснэм.