Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Их аварга Д.Дагвадорж хөөрөгний хорхойтон бололтой.Сүүлийн үед ганзагийн наймаанд хүч үзэх болсон их аварга энэ тэндхийн өнгөтэй, өөдтэй бүхнийг сонжин суудаг болжээ.Тэрбээр өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа Х.Баянмөнх аваргын цагаан хаш хөөрөгний зургийг тавьж, “Хүүхний сайхан бөгсөндөө, хөөрөгний сайхан толгойдоо” хэмээн бичжээ. Аваргийн хорхойг аргагүй хүргэсэн энэхүү хөөргийг цагаан хашаар урласан бөгөөд, алтан нухаар чимжээ.