“1дүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг Тэмка чимж байлаа

2013/01/17
Share |
Хүмүүс: С Тэмүүжин | 
“1дүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг Тэмка чимж байлаа

 

Зохиолч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг Б.Цацралын орчуулгаар Төрийн соёрхолт Д.Сосорбарамын найруулгаар өчигдөр амиллаа. “Од” театрын тайзнаа тавигсан жүжигт “Х-Түц” хамтлагийн жүжигчин гавьяат жүжигчин Л.Баттулга, И.Одончимэг, жүжигчин Н.Онон, Т.Бархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго болон “To be or not to be-2” шоуны шилдэг таван оролцогч оролцон тоглолоо. Д.Сосорбарам өмнө нь “Х-Түц”-ийнхэнтэй Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийг тайзнаа тавьсан “эртний” хамтрагчид юм. Тиймээс ч дахин хамтран ажиллахаар шийдэж, мөн л Айн Рэндийн зохиолыг сонгожээ. Мөн тэрээр өнгөрсөн хавар Айн Рэндийн “Төгс” жүжгийг тавьсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт нэр алдартай, чинээлэг бизнесмэн ноён Фалкнерийг нарийн бичгийн дарга нь хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал уг жүжигт өрнөнө. Санхүүгийн хямралд орсон Фалкнер өөрийн хадам ааваас зээл авсан боловч хүнд байдлаас гарч чадаагүй аж. Нэгдүгээр сарын 16-ны үдэш Фалкнер нарийн бичгийн дарга Карен Андретай хамт Нью-Йорк дахь пентхаус  байрандаа ирэх боловч дээврээс унан амиа алдсанаар жүжгийн үйл явдал өрнөх юм. Алдартай зохиолчын тус бүтээлд тоглосон Нарансолонго ,Тэмка нар үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм. Түүнчлэн жүжигчин Нарансолонгийн тоглосон хэсэг үзэгчдийг яахын аргагүй дэлгэцийнх нь өмнө уяж байлаа.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!