Топ модель Пүрэвсүрэн бяцхан охиныхоо зургийг ил гаргалаа

2013/01/18
Share |
Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | 
Топ модель Пүрэвсүрэн бяцхан охиныхоо зургийг ил гаргалаа

Арван жилийн ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж халуун шуугиан тарьж байсан цаг саяхан мэт санагдана.Эгэл жирийн айлын отгон охин, зүс царай, бие хаагаараа хэрийн хүнийг урдаа гишгүүлэхгүй түүнийг цэл залуухан насандаа ийм сонголт хийхэд гайхаж хачирхах хүн олон байв. Тэрбээр өнөөдрийг хүртэл гэр бүлийн амьдрал нь тогтворжоогүй байсан. Харин энэ удаад тэрбээр насныхаа ханийг нэг мөсөн сонгож бяцхан үрийг нь ч гаргасан. Түүний амьдралаа холбож буй залууг Ганзориг гэдэг бөгөөд “3анаду Майнз” гэх уул уурхайн компанийн захирал юм байна.  Олон жил ганцаараа явсан түүнийг ийм шийдвэр гаргасанд хүмүүс талархан хүлээн авч байна. Сайхан төрх, чадалтай жүжигчингээ баталж, мөн амьдралд нэг алдсан ч дахин алдахгүй гэсэндээ өдийг хүртэл охиноо ганцаараа өсгөх сэтгэлийн хатыг нь үнэлсэн үзэгчид ч түүнд нь сэтгэл хангалуун байж, цаашдын амьдралд нь ерөөл өргөж байгаагаа уламжилсаар байна.Тэрээр өөрийн цахми хуудаснаа бяцхан охиныхоо зургийг нийтэлжээ.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.