Хүмүүс: |
Жил гаруйхны өмнө намынхаа сурталчилгааны хуудсыг МАХН-ын анхны гишүүдийн нэг болох Дарьбазараар тараалгаж томоохон андуурсан АН-ынхан энэ удаа ч бас нэр дэвшигчдийн сурталчилгаагаа болохгүй зүйлээс эхэллээ.
Тус намаас нэр дэвшигчид оройдоо залж, мөргөн шүтэх учиртай тугаараа зангиа хийж зүүчихээд, орой бүр телевизийн дэлгэцээр шүлэг шиг уран үгс урсгаж зогсох боллоо. Уг нь монголчууд шүтээн болсон зүйлээрээ тоглодоггүй ёс заншилтай шиг санагдана. Эсвэл АН-ынханы хувьд туг нь юу ч хийж, яаж ч тоглож болдог жирийн нэг даавуу төдий зүйл юм болов уу.
www.factnews.mn