”Сод монгол”-ын Ц.Анандбазар эхнэрийг нь өмөөрсөн хуулийн зөвлөхөө навс зоджээ

2013/01/21
Share |
Хүмүүс:
”Сод монгол”-ын Ц.Анандбазар эхнэрийг нь өмөөрсөн хуулийн зөвлөхөө навс зоджээ

"Сод монгол" хэмээх корпорицийг хулгайч хэмээн нэрлэх нь олонтаа байдаг. Учир нь Ц.Анандбазар гэх эрхэм өмнө нь ийм нэртэй компанид ажиллаж байсан бөгөөд “Сод монгол” хэмээх нэрийг нь хууль бусаар авсан тухай ярилцлага ч байдаг билээ. Хууль бус нэртэй энэ газар хууль бусаар олсон олон орлого бий. Тодруулбал “Өргөө 2” кино театрын газрыг ямархуу аргаар хуулийг завхруулж, босгосон гэдгийг бүгд мэдэж байгаа. “Сод монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар гэх эрхэм 2008 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшин СХД-ээс өрсөлдөж НИТХ-ын төлөөлөгч болсон. Гэвч НИТХ-ын төлөөлөгчөөр 4 жил ажиллахдаа нийслэлийн иргэдийн төлөө биш, хувийнхаа хөрөнгийг зузаатгахын төлөө “ханцуй шамлан сайн ажилласан” гэж хэлэх нэг нь ч байна.

 

Тухайлбал, "Өргөө" кино театрыг эрх мэдэлдээ дулдуйдан худалдаж авсан, энхрий хайрт намынхаа дуу хоолой болж, МАН-ын эсрэг чиглэсэн ухуулгын агуулгатай хэмээн “Бурхан өршөөг” монголын уран сайхны киног “Өргөө” кино театрт гарахыг нь хориглосон, “Өргөө” кино театрынхаа салбарыг Мэдээлэл технологийн үндэсний паркад хийх нэрийдлээр олон нийтийн хурал, үзэсгэлэн болох боломжгүй болгосон, СХД-ийн ТҮК-ийг “удирдах” болсноос болж тус дүүргийг нийслэлийн хамгийн их хогтой дүүрэг болгож “алдаршуулсан”, бензин шахатууны үнийг огцом нэмэх хуйвалдаанд оролцсон зэргийг нэрлэж болно. 

 

Хамгийн сүүлд гэхэд л онгоцны шатахууныг дангаараа атгадаг Ц.Анандбазарыг булхайг О.Магнай илчилж, шударга өрсөлдөхийг сануулаад авсан билээ. Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших сургаар дөрвөн жил СХД-ийн иргэдийн дуу хоолойг нийслэлд олигтой төлөөлж чадаагүй байж, яаж төрийн эрх барих дээд байгууллагад Монголын ард түмний төлөөлөл болж ажиллаж чадах вэ гэж шүүмжлэх хүмүүс олон байсан. Харин азаар гэх юм уу АТГ-ыхан сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөх нь баривчилж, нэр дэвшүүлж чадаагүй. Учир нь тэрбээр аль хэдийнэ Дорноговь аймагт нэр дэвшинэ хэмээн “итгээд” өөрийнхөө хүмүүсийг явуулж, саналын луйвараа аль хэдийнэ эхлүүлчихсэн байсан гэдэг. Гэтэл энэ эрхэмийн нэг баар дахиад л ил боллоо. Тэрбээр саяхан намынхнаа нэр бүхий гишүүдтэй, байгууллагынхаа хүмүүстэй бас өөрийн хуулийн зөвлөх, эхнэртэйгээ зад шоудсан байна. Шоу ч нэлээн удаан үргэлжилж, мань хүн ч нэлээн согтжээ. Гэвч тэрбээр энэ үеэр эхнэртэйгээ хэрэлдэж, улмаар зодох гэжээ. Харин түүнийг хуулийн зөвлөх нь зогсоогоод ингэж болохгүй гэдгийг нь тайлбарлахад хэт халсан Анандбазар өнөөх хуулийн зөвлөхөө навс зоджээ. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж сохор болтлоо уусан тэрбээр ийнхүү эхнэрийнхээ оронд өөрийн хуулийн зөвлөхөө зодож хөгөө чирсэн талаар эх сурвалжууд мэдээлсээр байна.

 

Эх сурвалж: Chuhal.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Undarmaa sod mongol grup-н захиралалдаа гаргасан ажилчидаа ч бас ойрхон байвал зодох болов ууямартаа өчүүхэн алдааг нь цалингийн 20 хувиар бэлэн мөнгө дутаасан хүнээ 1,5 дахин нугалж мөлбөрт оруулдаг аймшигтай хэрцгий ,,, Тус групп-д төгс төгөлдөр хүн юмуу аль эсвэл саятан л ажилд орохгүй бол санхүүгийн маш том хямралд орноо л гэсэн үг гэнэ шүү ажилчид нь гэж бөөн өр сэтгэл санааны гүн хямралтай мөнхийн стрестэй л явах юм даа
IP:202.126.91.159  2014-06-19 19:33:26
Undarmaa aan bas neeree robot ajilluulj bolh yum bna te kkkkhumuus hi gej heden bieniihee uliig shagaigsad tegj bj gemee ni er ni buunii nohod ni ner hundteinegiigee howolloo huguuh ajilgui chaawaas da adilhan l bool gedegee umartsan bololtoi tegj how zuuluu geed her ih shan haramj hurtdeg boloo 1.5 dahin nugalj tuluullee gehed buun buun tsewer ashig l yum da bayjij huljihuus ch yahaw
IP:202.126.91.159  2014-06-19 19:39:24
зочин хүний нөөцийн ахлах ажилтан гэж цэгмид гэгч сод монгол группийг жинхэнэ гутааж, бантагнууж байдаг нөхөр дөө ........... ямар олон чадварлаг мэдлэгтэй боловсролтой хүмүүсийг ажлаас гаргасан даа одоо өөрөө од болоод хамт ажиллаж байгаа ажилчдаа ажлаа гаргачихаад......... адилхан амьдрах гэж байгаа хүмүүс шүү дээ...........
IP:180.149.78.20  2015-01-18 20:39:28
SOD ene neeree hunii aris numuesun araatan yumaa!!!! aimaar aimaar. ajilchidiinhaa tsaling ch oligtoihon ugchih chadvargui archaagui amitan geseen
IP:202.179.20.72  2015-07-20 15:33:48
tsalin tsalingaa tsag hugatsaand ni buren buten ugduggui yum chini ajilchid ni hulgai hiihees ch uur yah ve dee...
IP:202.179.20.72  2015-07-20 15:35:18
зочин ажил гүйцэтгэлтэй холбоотой маргаан гэж захаасаа аваад байна.Энэ нөхөр ер нь монгол хүнээ мөлжиж амьдардаг празит байна аа.Хүнээр юмаа хийлгээд мөнгөө өгч чадахгүй элдвээр дарамтлаад цөхрөөгөөд явуулдаг муу новш. Сод Монголоос болж хохирсон иргэдийг нэгдэхийг уриалах хэрэгтэй эдний зах зээлийг шахах хэрэгтэй бензин битгий ав кино битгий үз тэгээл болоо
IP:203.91.115.45  2016-12-09 16:40:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.