2 ихэр охиноо тээж байхдаа нөхрөөсөө салсан Минжээ эх орондоо ирж суурьшихаар болжээ

2013/01/21
Share |
Хүмүүс:
2 ихэр охиноо тээж байхдаа нөхрөөсөө салсан Минжээ эх орондоо ирж суурьшихаар болжээ

Хилийн дээс алхан, грек залуутай дэр нэгтгэсэн дуучин Минжинсор эх орондоо ирэх гэж байна гэсэн шум дэгдээд нэлээд хугацаа өнгөрчээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тэрээр нөхрөөсөө 2 ихэр охиноо тээж байхдаа албан ёсоор салсан гэдэг.Тэрээр энэ удаа ихэр хүүхдүүдээ аваад, эх орондоо ирж уран бүтээлдээ орохоор зэхэж байгаа аж. Тэр ч бүү хэл Минжээ хуучин хамтрагч Э.Номин-эрдэнэтэйгээ эргэн нэгдэж, хамтдаа уран бүтээл хийхээр ярилцаж байгаа юм байна. Энэ талаар дуучин Номикогоос лавлахад: `Минжээ эх орондоо ирнэ хэмээн ярьж байсан. Гэхдээ би тэр хүний хувийн амьдралын талаар дураараа яримааргүй байна. Түүнийг ирвэл бид хамтдаа уран бүтээл хийхийг үгүйсгэхгүй` гэсэн юм. Ямартай ч авъяаслаг бүсгүй маань өнөө, маргаашгүй ирэх гэнэ лээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.